-
1 Thessalonians 5
- 1 Харин ахан дүүс минь, цаг хугацаа ба улирлуудын талаар би та нарт бичих нь та нарт шаардлагагүй.
- 2 Яагаад гэвэл Эзэний өдөр нь шөнө дундын хулгайч мэт яг ийнхүү ирнэ гэдгийг та нар өөрсдөө төгс мэддэг.
- 3 Учир нь тэд, Амар тайван ба аюулгүй байдал гэж хэлэхэд, яг тэр үед сүйрэл тэдэн дээр жирэмсэн эмэгтэйн дуншилт мэт гэнэт ирэх бөгөөд тэд зайлахгүй.
- 4 Харин ахан дүүс ээ, та нарыг тэрхүү өдөр хулгайч адил эзэмдэхүйц харанхуйд та нар байгаа юм биш.
- 5 Та нар бол бүгд гэрлийн хүүхдүүд бас өдрийн хүүхдүүд. Бид бол шөнийнх ч биш бас харанхуйнх ч биш.
- 6 Тиймээс бусад хүмүүс унтдаг шиг бид унтахгүй байцгаая. Харин сонор сэргэг бөгөөд эрүүл саруул байцгаая.
- 7 Учир нь унтдаг тэд шөнөөр унтдаг бас согтуурдаг тэд шөнөөр согтуурдаг.
- 8 Харин өдрийнх байдаг бид эрүүл саруул байж, итгэл ба хайрын хуягийг мөн авралын найдвар болох дуулгыг өмсөцгөөе.
- 9 Яагаад гэвэл Шүтээн биднийг хилэгнэл рүү биш, харин бидний Эзэн Есүс Христээр байдаг авралыг хүртэхүй рүү томилсон.
- 10 Тэрбээр бидний төлөө үхсэн нь бид сэрүүн байх эсвэл нойрсохын аль нь ч байсан хамтдаа түүнтэй амьдрахын тулд юм.
- 11 Тийм учраас та нар бие биенээ тайтгаруулж, нэг нэгнээ босгон байгуул. Яг л бас үйлдэж байгаа шигээ.
- 12 Мөн ахан дүүс ээ, та нарын дунд ажилладаг бас Эзэн дотор та нарыг удирддаг бас та нарыг сургамжилдаг тэднийг мэддэг байхыг
- 13 бас ажлынх нь төлөө тэднийг хайран дотор маш өндрөөр үнэлдэг байхыг, өөр хоорондоо эв найртай байхыг та нараас хичээнгүйлэн гуйж байна.
- 14 Эдүгээ ахан дүүс ээ, эмх журамгүй хүмүүст сануулж, няцамтгай сэтгэлтнийг тайтгаруулж, сул доройг дэмжиж, бүгдэд тэвчээртэй хандахыг бид уриалж байна.
- 15 Хэн ч хэнд ч ёрын муугийнх нь төлөө ёрын муугаар хариу барихгүй байхад анхаар. Харин өөрсдөд чинь бас бүгдэд аль алинд нь сайн байх зүйлийг үргэлж мөшгө.
- 16 Үргэлж хөөрөн баяс.
- 17 Тасралтгүй гуйлт хий.
- 18 Бүх зүйл дээр талархлуудаа өргө. Учир нь энэ бол та нарын талаарх Христ Есүс доторх Шүтээний хүсэл юм.
- 19 Сүнсийг бүү бөхөө.
- 20 Эш үзүүллэгүүдийг бүү үл тоомсорло.
- 21 Бүх зүйлийг нягтал. Сайнаас нь бат зуур.
- 22 Аливаа ёрын муу харагдалтаас цээрлэ.
- 23 Харин амар тайвны жинхэнэ Шүтээн та нарыг бүхэлд нь ариусгаж байна. Мөн та нарын сүнс, сэтгэл, бие бүхэлдээ бидний Эзэн Есүс Христийн ирэлт рүү гэм буруугүйгээр хадгалагдаасай гэж би Шүтээнээс гуйж байна.
- 24 Та нарыг дууддаг нь итгэмжтэй. Тэрбээр бас үүнийг хийх болно.
- 25 Ахан дүүс ээ, бидний төлөө гуйгаарай.
- 26 Бүх ахан дүүст ариун үнсэлтээр мэндчилээрэй.
- 27 Энэ захидлыг бүх ариун ахан дүүст уншуулахыг Эзэнээр би та нарт тушааж байна.
- 28 Бидний Эзэн Есүс Христийн энэрэл та нартай хамт байг. Аминь.
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.