-
1 Peter 1
- 1 Есүс Христийн төлөөлөгч Пээтросоос Поонтос, Галатиа, Каппадокиа, Ази болон Витюниа даяар тархсан харийнханд буюу
- 2 Шүтээн Эцэгийн урьдаас мэддэг мэдлэгийн дагуу Сүнсний ариусгалтаар дамжуулан дуулгавартай байдал руу бас Есүс Христийн цусыг цацалт руу сонгогдогсдод. Та нарт энэрэл байг бас амар тайван үржин олшрог.
- 3 Шүтээн буюу бидний Эзэн Есүс Христийн Эцэг ивээгдэг. Тэрбээр Есүс Христийн үхэгсдээс босгогдолтоор дамжуулан бялхсан өршөөлийнхөө дагуу биднийг амьд найдвар луу,
- 4 та нарын төлөө тэнгэрт хадгалагдсан, үл ялзрах, үл бузартах бас үгүй болшгүй өв рүү дахин төрүүлсэн.
- 5 Эцсийн цаг үед ил болгогдоход бэлэн аврал руу та нар итгэлээр дамжин Шүтээний хүч чадлаар хамгаалагдсан.
- 6 Үүндээ та нар ихэд бахдан баясдаг. Хэдийгээр одоохондоо шаардлагатай бол хэсэг зуур янз бүрийн сорилтуудаар зовж байгаа ч гэсэн.
- 7 Энэ нь галаар шалгагдлаа ч устдаг алтнаас илүү үнэтэй та нарын итгэлийн шалгагдалт нь Есүс Христийн үзэгдэлтээр магтаал, өргөмжлөл ба яруу алдар луу олдож болохын тулд юм.
- 8 Түүнийг та нар хараагүй ч хайрладаг. Түүнийг та нар одоогоор харахгүй байгаа ч түүнд итгэн, өгүүлшгүй бас алдаршуулагдсан баяр хөөрөөр бахдан баясаж,
- 9 итгэлийнхээ төгсгөл буюу сэтгэлийнхээ авралыг хүлээн авч байна.
- 10 Та нар луу ирэх энэрлийн талаар эш үзүүлсэн эш үзүүлэгч нар энэхүү авралын талаар судалж, хичээнгүйлэн шинжилж байсан.
- 11 Христийн зовлон шаналлууд ба дараа нь ирэх яруу алдрын талаар Христийн Сүнсний өөрсдөд нь урьдаас гэрчлэхдээ илэрхийлсэн цаг хугацаа ямар эсвэл ямаршуухан болохыг тэд шинжсэн.
- 12 Эдүгээ та нарт тэнгэрээс илгээгдсэн тэрхүү Ариун Сүнсээр сайн мэдээг тунхаглагчдаар дамжуулан та нарт гэрчлэгдсэн, элч нарын харж судлахыг хүссэн энэ зүйлсээр тэд өөрсдөдөө бус, харин бидэнд үйлчилсэн гэдэг нь тэдэнд илчлэгдсэн.
- 13 Тиймээс та нар оюун бодлынхоо ташааг бүсэл. Эрүүл саруул ухаантай бай. Есүс Христийн илчлэлтээр та нар луу авчрагдах энэрлийн төлөө бүрэн найд.
- 14 Та нар дуулгавартай хүүхдүүдийн ёсоор, өөрсдийнхөө үл мэдэхүй доторх урьдын хүсэл тачаалуудад өөрсдийгөө нийцүүлэлгүй
- 15 харин та нарыг дуудсан нэгэн ариун байдагчлан та нар ч бас бүхий л хэв маягаараа ариун бай.
- 16 Яагаад гэвэл энэ нь, Та нар ариун бай. Учир нь би бол ариун гэж бичигдсэн байдаг.
- 17 Мөн хүн бүрийг ялгаварлалгүйгээр үйлсийнх нь дагуу шүүдэг Эцэгт хандан та нар дууддаг бол эндэх түр суурьшлынхаа хугацааг эмээхүй дотор өнгөрөө.
- 18 Та нарын мэдэж байгаачлан та нар эцэг өвгөдөөсөө уламжлан хүлээн авсан хоосон хэв маягаасаа мөнгө эсвэл алт гэх мэт ялзрах зүйлсээр бус
- 19 харин согоггүй мөн толбогүй хурга мэт Христийн үнэт цусаар данжлагдсан.
- 20 Тэр үнэхээр дэлхийн сууриас өмнө урьдаас томилогдсон байсан боловч энэхүү эцсийн цаг үеүдэд та нарын төлөө ил болгогдсон.
- 21 Түүнийг үхэгсдээс босгож улмаар түүнд яруу алдрыг өгсөн Шүтээнд та нар түүгээр дамжуулан итгэдэг. Тийм ч учраас та нарын итгэл, найдвар Шүтээн рүү байх юм.
- 22 Сүнсээр дамжуулан ахан дүүсийн чинхүү хайр луу үнэнд дуулгавартай байснаар өөрсдийнхөө сэтгэлийг ариутгасан тул цэвэр зүрх сэтгэлээр нэг нэгнээ халуунаар хайрла.
- 23 Та нар ялзрах бус, харин үл ялзрах үрээс, Шүтээний мөнхөд амьдарч бас оршдог үгээр дамжуулан дахин төрүүлэгддэг.
- 24 Учир нь бүх махбод өвс мэт бөгөөд хүмүүний бүх яруу алдар өвсний цэцэг мэт. Өвс гандаж бас цэцэг нь үүнээс унадаг.
- 25 Харин Эзэний үг мөнхөд оршдог. Мөн энэ бол сайн мэдээгээр та нарт тунхаглагдсан тэрхүү үг юм.
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.