-
James 5
- 1 Алив одоо, баячууд та нар өөрсөд дээрээ ирэх гай тотгоруудынхаа төлөө гашууд бас уйлан орил.
- 2 Та нарын эд баялгууд ялзарчихаад байгаа бөгөөд та нарын хувцаснууд цагаан эрвээхэйд идэгдчихээд байна.
- 3 Та нарын алт болон мөнгө баалчихаад байгаа бөгөөд тэдгээрийн хаг нь та нарын эсрэг гэрчлэл болж бас та нарын махбодыг гал адил идэх болно. Та нар сүүлчийн өдрүүдийн төлөө эрдэнэсийг овоолжээ.
- 4 Ажигтун, талбай дээр чинь ургац хураасан хөлсний ажилчдаас та нарын луйвардсан цалин хөлс нь хашгирч байна. Бас ургац хураагсдын хашгираанууд нь цэбаагийн Эзэний чих рүү орсон байна.
- 5 Та нар газар дээр тааллаараа амьдарсан бөгөөд тансаг байсан. Та нар нядалгааны өдрөө зүрх сэтгэлээ бордсон байна.
- 6 Та нар зөв шударга нэгнийг ялласан бөгөөд алсан. Тэр та нарын эсрэг зогсоогүй.
- 7 Тиймээс ахан дүүс ээ, Эзэний ирэлт хүртэл тэвчээртэй бай. Ажигтун, тариалагч нь анхны болон сүүлчийн бороог хүлээн авах хүртлээ, газрын үнэт жимсийг хүлээж бас үүний төлөө удаан тэвчдэг.
- 8 Та нар бас тэвчээртэй бай. Зүрх сэтгэлээ батжуул. Учир нь Эзэний ирэлт ойртож байна.
- 9 Ахан дүүс ээ, та нар яллагдахгүйн тулд нэг нэгнийхээ эсрэг бүү бувтналд. Ажигтун, шүүгч хаалганы өмнө зогсож байна.
- 10 Ахан дүүс минь, Эзэний нэрээр ярьж байсан тэрхүү эш үзүүлэгч нарыг зовлонд шаналахуйн бас тэвчихүйн жишээ болгон ав.
- 11 Ажигтун, тэвчин туулсан тэднийг бид жаргалтайд тооцдог. Та нар Иовын тэвчээрийн тухай сонссон бөгөөд Эзэний төгсгөхүйг харсан. Учир нь Эзэн бол маш өрөвч бас өршөөнгүй.
- 12 Гэхдээ ахан дүүс минь, бүхнээс илүүтэйгээр тэнгэрээр ч бас газраар ч бас өөр ямар ч тангарагаар бүү тангарагла. Харин та нарын за нь за бас үгүй нь үгүй байг. Эс бөгөөс та нар яллалт руу унана.
- 13 Та нарын дунд хэн нэг нь зовж шаналж байна уу? Тэр нь гуйлт хийг. Хэн нэг нь баяртай байна уу? Тэр нь дууллууд дуулаг.
- 14 Та нарын дунд хэн нэг нь өвчтэй байна уу? Тэр нь чуулганы ахлагч нарыг дуудаг. Тэгээд тэд Эзэний нэрээр түүнийг тосоор тослон, түүний төлөө гуйлт хийг.
- 15 Улмаар итгэлээрх гуйлт өвчтэй хүнийг аврах бөгөөд Эзэн түүнийг босгоно. Мөн хэрэв тэрбээр гэмүүд үйлдсэн бол тэдгээр нь өөрт нь уучлагдана.
- 16 Алдаануудаа нэг нэгэндээ ил хүлээн зөвшөөрч, нэг нэгнийхээ төлөө гуй. Тэгснээр та нар эдгээгдэх болно. Зөв хүний үр нөлөөтэй хичээнгүй гуйлт нь ихийг боломжтой болгодог.
- 17 Элийа яг бидэн шиг хүсэл сэтгэлтэй хүн байсан бөгөөд бороо оруулахгүйн тулд хичээнгүйлэн гуйсан. Улмаар гурван жил зургаан сарын турш газар дэлхий дээр бороо ороогүй.
- 18 Тэгээд тэр дахин гуйсан бөгөөд тэнгэр бороо өгч улмаар газар жимсээ гаргасан.
- 19 Ахан дүүс ээ, хэрэв та нарын хэн нэг нь үнэнээс гажуудуулагдвал улмаар хэн нэг нь түүнийг эргүүл.
- 20 Замаасаа гажих байдлаас нь гэмтнийг эргүүлж буй тэр хүн нэг сэтгэлийг үхлээс аварна бас асар олон гэмийг далдлах болно гэдгийг мэдэг.
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.