-
James 2
- 1 Ахан дүүс минь, яруу алдрын Эзэн, бидний Эзэн Есүс Христэд итгэх итгэлийг хүмүүсийг ялгаварлахуйтай бүү байлга.
- 2 Учир нь хэрэв та нарын цугларалтанд алтан бөгжтэй, хээнцэр хувцастай эр орж ирвэл бас хиртэй хувцастай ядуу эр орж ирвэл
- 3 улмаар та нар хээнцэр хувцастай хүнд нь анхаарал тавиад түүнд, Та энд сайн газарт суу гэчихээд ядуу хүнд нь, Чи тэнд зогс эсвэл энд миний хөлийн гишгүүрийн дор суу гэвэл
- 4 та нар өөрсөд дотроо ялгаварлаж буй хэрэг бөгөөд ёрын муу бодлуудтай шүүгчид болсон хэрэг биш үү?
- 5 Хайрлагдсан ахан дүүс минь, сонсогтун. Итгэлээр баян бөгөөд өөрийг нь хайрлагчдад амласан хаанчлалын өв залгамжлагчид болох энэ дэлхийн ядуусыг Шүтээн сонгосон биш үү?
- 6 Харин та нар ядуу хүнийг ад үзсэн байна. Та нарыг баячууд дарангуйлдаг бөгөөд та нарыг шүүлтийн суудлууд руу чирдэггүй гэж үү?
- 7 Та нарын дуудагдсан тэрхүү үнэ цэнэтэй нэрийг тэд доромжилдоггүй гэж үү?
- 8 Хэрэв та нар бичвэрийн дагуух, Та нар ойрынхноо өөрийн адил хайрла гэдэг хаан хуулийг биелүүлж байгаа бол та нар сайныг үйлдэж байна.
- 9 Харин та нар хүмүүсийг ялгаварладаг бол та нар гэм үйлдэж бас хууль зөрчигчдийн ёсоор хуулиар буруушаагдаж буй хэрэг.
- 10 Учир нь хуулийг бүхэлд нь сахисан ч нэг л зүйлд нь бүдрэх хэн ч бай тэрбээр бүгдэд нь гэм буруутай.
- 11 Яагаад гэвэл, Бүү завхайр гэж хэлсэн тэрбээр, Аллага бүү үйлд гэж бас хэлсэн. Эдүгээ хэрэв чи завхайраагүй ч аллага үйлдвэл хуулийн хууль зөрчигч болсон хэрэг.
- 12 Эрх чөлөөний хуулиар шүүгдэх хүмүүсийн ёсоор та нар үүнчлэн ярь бас үүнчлэн үйлд.
- 13 Учир нь өршөөл үзүүлээгүйд нь өршөөлгүй шүүлт байх бөгөөд өршөөл нь шүүлтийн эсрэг бахдан баясна.
- 14 Ахан дүүс минь, хэрэв хэн нэг нь өөрт нь итгэл байгаа гэж хэлдэг ч, үйлсүүд байдаггүй бол ямар ашиг тустай байх билээ? Итгэл түүнийг аварч чадах уу?
- 15 Хэрэв хэн нэгэн ах дүү эсвэл эгч дүү нь нүцгэн байгаад бас өдөр бүрийн хоолоор гачигдаж байгаа бол
- 16 улмаар та нарын нэг нь тэдэнд, Амар тайван дотор яв, дулаацаг бас цадаг гэсэн атлаа та нар биенд нь хэрэгцээтэй зүйлсийг тэдэнд өгөхгүй бол ямар ашиг тустай байх вэ?
- 17 Үүнчлэн бас итгэл нь үйлсүүд байхгүй бол дангаараа тул үхмэл юм.
- 18 Тийм ээ, хэн нэг нь, Чамд итгэл байна мөн надад үйлсүүд байна. Чи итгэлээ өөрийн үйлсүүдгүйгээр надад харуул тэгээд би чамд итгэлээ өөрийн үйлсүүдээр харуулъя гэж хэлж болох юм.
- 19 Ганцхан Шүтээн байдаг гэдэгт чи итгэдэг. Чи сайнаар үйлдэж байна. Чөтгөрүүд ч бас итгэдэг бөгөөд чичирдэг.
- 20 Гэвч хоосон хүн ээ, үйлсүүдгүй итгэл үхмэл гэдгийг чи мэдэхийг хүсэж байна уу?
- 21 Бидний эцэг Аврахаам өөрийн хүү Ицхаакийг тахилын ширээн дээр өргөхдөө үйлсүүдээрээ зөвтгөгдөөгүй гэж үү?
- 22 Итгэл түүний үйлсүүдтэй хамт хэрхэн ажилласныг мөн итгэл үйлсүүдээр хэрхэн төгс болгогдсоныг чи харж байна уу?
- 23 Улмаар, Аврахаам Шүтээнд итгэсэн бөгөөд энэ нь түүнийг зөв байдалд тооцуулсан гэдэг бичвэр биелэгдсэн. Тэгээд тэрбээр Шүтээний Анд гэж дуудагдсан.
- 24 Тиймээс хүн дан ганц итгэлээр биш мөн үйлсүүдээр хэрхэн зөвтгөгддөгийг та нар харж байна.
- 25 Үүнчлэн бас янхан эм Рахаав элч нарыг хүлээн аваад улмаар тэднийг өөр замаар гаргаж явуулахдаа үйлсүүдээрээ зөвтгөгдөөгүй гэж үү?
- 26 Яагаад гэвэл сүнсгүй бие үхмэл байдаг шиг үүнчлэн үйлсүүдгүй итгэл бас үхмэл байдаг.
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.