-
James 4
- 1 Та нарын дундах дайталтууд болон тэмцлүүд хаанаас байдаг вэ? Та нарын эд эрхтнүүд дотор дайтдаг та нарын хүсэл тачаалуудаас бүр эндээс л бус уу?
- 2 Та нар шунан хүсдэг бөгөөд та нарт байхгүй байна. Та нар аллага үйлддэг. Бас авахыг улайрдаг. Тэгээд авч чаддаггүй. Та нар тэмцэлддэг бас дайтдаг. Гэвч та нарт байхгүй байна. Яагаад гэвэл та нар гуйдаггүй.
- 3 Та нар гуйдаг бөгөөд та нар өөрсдийн хүсэл тачаалуудад зарцуулах гэж буруу зорилгоор гуйдаг тул авдаггүй.
- 4 Завхай эрчүүд болон завхай эмс ээ, дэлхийтэй найзлахуй нь Шүтээнтэй дайсагнахуй гэдгийг та нар мэдэхгүй юү? Тиймээс дэлхийн найз байхыг хүсэх хэн боловч Шүтээний дайсан мөн.
- 5 Бидний дотор оршдог тэрхүү сүнс хардалт руу тачааддаг хэмээн бичвэр дэмий хэлдэг гэж та нар бодож байна уу?
- 6 Гэвч тэрбээр илүү их энэрлийг өгдөг. Тийм ч учраас тэр, Шүтээн бардам хүний эсрэг зогсдог харин даруу хүнд энэрэл өгдөг гэж хэлдэг.
- 7 Тиймээс өөрсдийгөө Шүтээнд захируул. Элээний эсрэг зогс. Тэгээд тэр та нараас зайлна.
- 8 Шүтээн рүү ойрт мөн тэр чам руу ойртоно. Гэмтнүүд та нар гараа цэвэрлэ. Мөн хоёр санаатай та нар зүрх сэтгэлээ ариусга.
- 9 Шанал, гашууд бас уйл. Та нарын инээд гашуудал руу бас та нарын баяр хөөр гуниг гутрал руу эргүүлэгдэг.
- 10 Эзэний мэлмийд өөрсдийгөө даруу болго. Мөн тэр та нарыг өргөмжилнө.
- 11 Ахан дүүс ээ, нэг нэгнээ бүү муулчил. Ах дүүгээ муулчилдаг бас ах дүүгээ шүүдэг нь хуулийг муулчилж, хуулийг шүүж буй хэрэг. Харин хэрэв чи хуулийг шүүдэг бол чи хуулийг үйлдэгч биш, харин шүүгч аж.
- 12 Аварч бас устгаж чаддаг ганцхан л хууль тогтоогч байдаг. Өөр нэгнийг шүүдэг чи хэн гээч вэ?
- 13 Алив одоо, та нар, Өнөөдөр эсвэл маргааш бид ийм хот руу явна. Тэгээд тэндээ жил болж, наймаа хийж, ашиг олно гэж хэлдэг ч
- 14 маргааш юу болохыг та нар мэдэхгүй. Учир нь та нарын амь юу вэ? Энэ бол хэсэгхэн зуур үзэгдээд, дараа нь замхран оддог уур манан юм.
- 15 Оронд нь та нар, Хэрэв Эзэн хүсвэл бид амьдарч улмаар үүнийг эсвэл түүнийг хийнэ гэж хэлэх ёстой.
- 16 Харин эдүгээ та нар өөрсдийн бардамналууд дотор бахдан баярладаг. Ийм баяр бахдал бүр нь ёрын муу байдаг.
- 17 Тиймээс сайныг үйлдэхийг мэдэж байгаа хүний хувьд үүнийгээ үйлдэхгүй байх нь түүний хувьд гэм юм.
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.