-
Romans 1
- 1 Есүс Христийн боол Паулос би төлөөлөгч байхаар дуудагдаж, Шүтээний сайн мэдээ рүү тусгаарлагдсан.
- 2 (Энэхүү сайн мэдээг тэрбээр эш үзүүлэгч нараараа дамжуулан, ариун бичвэрүүдэд өмнө нь амлачихсан байсан.)
- 3 Энэ нь түүний Хүү бидний Эзэн Есүс Христийн тухай юм. Тэрбээр махбодын хувьд Давийдийн үр удмаас бий болгогдсон.
- 4 Түүнчлэн Шүтээний Хүү болох нь үхэгсдээс босголтоор ариун байдлын сүнсний дагуу, хүч чадалтайгаар тунхаглагдсан.
- 5 Бүх үндэстний дундах энэхүү итгэлд дуулгавартай байх байдлын төлөө, түүний нэрийн төлөө түүгээр дамжуулан бид энэрлийг мөн төлөөлөгч байхуйг хүлээн авсан билээ.
- 6 Тэдний дунд байгаа та нар ч бас Есүс Христээр дуудагдагсад мөн.
- 7 Шүтээнд хайрлагдсан, ариун хүмүүс байхаар дуудагдсан Ромд байгаа бүх хүнд, та нарт энэрэл ба амар тайван бидний Эцэг Шүтээнээс болон Эзэн Есүс Христээс байг.
- 8 Юуны өмнө, та нарын итгэл хамаг дэлхийгээр яригдаж байгаа учраас би та бүгдийн төлөө Есүс Христээр дамжуулан Шүтээндээ талархаж байна.
- 9 Учир нь та нарын талаарх дурдалтыг би гуйлтнууддаа үргэлж, тасралтгүй хийдгийн минь гэрч бол Хүүгийнх нь сайн мэдээн дотор миний сүнсээрээ үйлчилдэг тэрхүү Шүтээн юм.
- 10 Эдүгээ би ямар нэгэн аргаар та нар дээр Шүтээний хүслийн дагуу очихын тулд замд саадгүй гарахыг удаан хугацаагаар гуйж байна.
- 11 Учир нь та нар эцэст нь баттай болж болохын тулд би та нарт сүнсний зарим бэлгийг өгөхөөр би та нарыг харахыг ихэд хүсдэг.
- 12 Мөн энэ нь та нарт ч бас надад ч байдаг нийтлэг итгэлээр би та нартай хамт тайтгарахын тулд билээ.
- 13 Эдүгээ ахан дүүс ээ, өөр Жүүд бусчуудын дунд ч байсны адил зарим жимстэйгээ би та нарын дунд бас байхын тулд та нар дээр очихыг олон удаа зорьж байсан (гэтэл өнөөг хүртэл саатуулагдлаа) гэдгийг та нар мэдэхгүй байхыг би хүсэхгүй байна.
- 14 Грекчүүд ба Варваарчуудад хоёуланд нь, мэргэн ба мунхагт хоёуланд нь би бол өртөн.
- 15 Тиймээс миний хувьд, Ромд байгаа та нарт ч бас сайн мэдээг тунхаглахад бэлэн байна.
- 16 Учир нь би Христийн сайн мэдээнээс ичдэггүй. Яагаад гэвэл энэ бол итгэдэг хүн бүрийг, эхлээд Жүүд хүнийг тэгээд бас Грек хүнийг аврал руу хүргэх Шүтээний хүч чадал юм.
- 17 Яагаад гэвэл энэхүү сайн мэдээн дотор Шүтээний зөв байдал итгэлээс итгэл рүү илчлэгддэг. Энэ нь, Зөв шударга хүн итгэлээр амьдарна хэмээн бичигдсэний дагуу юм.
- 18 Учир нь үнэнийг зөв бус байдал дотор барьж байдаг хүмүүсийн бүхий л сүсэг бишрэлгүй байдал болон зөв бус байдлын эсрэг Шүтээний хилэгнэл тэнгэрээс илчлэгдэж байна.
- 19 Яагаад гэвэл Шүтээнийг мэдүүлж болох зүйл нь тэдний дотор илэрхий байна. Учир нь Шүтээн үүнийг тэдэнд харуулсан.
- 20 Яагаад гэвэл түүний үл үзэгдэх юмс болох мөнхийн хүч чадал бас Шүтээн мөн чанар нь дэлхийн бүтээгдлээс хойш бүтээгдсэн зүйлсээр дамжин тод харагдан, ойлгогдож байна. Тиймээс тэд шалтаггүй билээ.
- 21 Яагаад гэвэл тэд Шүтээнийг мэдэхдээ түүнийг Шүтээн гэдгээр нь алдаршуулаагүй бас талархаа ч үгүй. Харин төсөөллүүддээ дэмий хоосон болсон бөгөөд мунхаг зүрх сэтгэл нь харанхуйлагджээ.
- 22 Өөрсдийгөө мэргэн гэж тунхаглахдаа тэд мунхгууд болсон.
- 23 Улмаар ялзаршгүй Шүтээний сүр жавхааг ялзардаг хүн, шувууд, дөрвөн хөлт амьтад болон мөлхөгчдийг дуурайлган хийсэн дүрсээр солив.
- 24 Тиймээс өөрсдийнхөө биеийг өөр хоорондоо гутаах зүрх сэтгэлийнх нь хүсэл тачаалаар дамжуулан бузар байдалд Шүтээн тэднийг бас тушаажээ.
- 25 Тэд Шүтээний үнэнийг худлаар сольж, Бүтээгчээс илүү бүтээлд нь мөргөж бас үйлчилсэн юм. Тэр бол мөнхөд ерөөгдсөн. Аминь.
- 26 Үүнээс болоод Шүтээн тэднийг гутамшигт тачаалд тушаажээ. Учир нь бүр тэдний эмэгтэйчүүд угаас заяасан бэлгийн харьцааг заяагдсаны эсрэгээр нь сольсон.
- 27 Мөн үүнчлэн эрчүүд ч бас эмэгтэй хүнтэй угаас заяагдсан бэлгийн харьцааг орхиж, бие биедээ шунах тачаалдаа шатжээ. Эрчүүд эрчүүдтэйгээ ичгүүрт зүйлийг үйлдэн, гажуудалдаа тохирсон тийм шанг өөрсдөдөө хүлээн авч байна.
- 28 Тэгээд тэд мэдлэг дотроо Шүтээнийг байлгахыг хүсээгүйтэй адил Шүтээн тэднийг зохисгүй зүйлсийг хийх олиггүй бодолд тушаажээ.
- 29 Тэд бүх зөв бус байдал, садар самуун, хорон муу байдал, шунахайрал, хорон санаагаар дүүрсэн, атаа жөтөө, аллага, хэрүүл, мэхлэлт, хар санаагаар дүүрэн, далдуур муулагч,
- 30 муучлагч, Шүтээнийг үзэн ядагч, зэвүүцэгч, бардамнагч, сайрхагч, ёрын мууг сэдэгч, эцэг эхдээ дуулгаваргүй,
- 31 ухааралгүй, гэрээ зөрчигч, элбэрэлгүй, эвийг эвдэгч, өршөөлгүй.
- 32 Эдгээрийг үйлдэгчид нь үхэл хүртүүштэй гэдэг Шүтээний шүүлтийг мэдсээр байж тэд зөвхөн эдгээрийг үйлддэг төдийгүй бүр эдгээрийг үйлдэгчдэд тааламжтай байдаг.
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.