-
Romans 12
- 1 Тиймээс ахан дүүс ээ, би та нараас Шүтээний өршөөлүүдээр хичээнгүйлэн гуйя. Та нар өөрсдийн биеийг Шүтээнд тааламжит амьд, ариун тахил болгон өргө. Энэ нь та нарын утга учиртай үйлчлэл юм.
- 2 Түүнчлэн энэ дэлхийтэй бүү нийцэгтүн. Харин оюун бодлынхоо шинэчлэлтээр өөрчлөгд. Энэ нь Шүтээний хүсэл юу нь сайн бас тааламжит мөн төгс болохыг та нар өөрсдөдөө батлахын тулд юм.
- 3 Учир нь өөрийнхөө талаар бодох ёстойгоосоо илүү дээгүүр бодох биш, харин Шүтээнээс хүн бүрт оноосон итгэлийн хэмжээний дагуу эрүүлээр бод гэдгийг би та нарын дундах хүн бүрт надад өгөгдсөн энэрлээр дамжуулан хэлж байна.
- 4 Учир нь нэг биед олон эд эрхтэн байдаг бөгөөд эд эрхтэн бүр адил үүрэггүй байдаг шиг,
- 5 үүнчлэн олуулаа байдаг бид Христ дотор нэг бие бөгөөд хүн бүр нэг нэгэндээ эд эрхтнүүд мөн.
- 6 Тиймээс бидэнд өгөгдсөн энэрлийн дагуу бэлгүүд нь өөр өөр байдаг тул хэрэв энэ нь эш үзүүлэлт аваас итгэлийн хэр хэмжээний дагуу эш үзүүлцгээе.
- 7 Хэрэв үйлчлэлт бол үйлчлэлтээрээ, заан сургадаг нь заахуйгаараа,
- 8 урамшуулдаг нь урамшуулалтаараа, өгдөг нь чин сэтгэлээрээ, удирддаг нь хичээл зүтгэлээрээ, өршөөл үзүүлдэг нь баяртайгаар үйлчилцгээе.
- 9 Хайр нь хуурамч дүргүй байг. Ёрын мууг жигш. Сайн зүйлтэй наалд.
- 10 Ахан дүүсэг хайраар нэг нэгнээ энхрийл. Хүндэтгэл дотор нэг нь нөгөөгөө илүү дээр гэж үз.
- 11 Үйл хэрэгт бүү хойрго бай. Сүнсэн дотор шат. Эзэнд үйлчилсээр бай.
- 12 Найдвар дотор хөөрөн баяссаар бай. Зовлон зүдүүр дотор тэвчсээр бай. Гуйлтанд үргэлж шууд бай.
- 13 Ариун хүмүүсийн хэрэгцээнд нийлүүлсээр бай. Зочломтгой байдлыг баримтал.
- 14 Та нарыг хавчдаг хүмүүсийг ерөө. Ерөө тэгээд бүү хараа.
- 15 Хөөрөн баясагчидтай хөөрөн баяс. Мөн гашуудан уйлагчидтай гашуудан уйл.
- 16 Нэг нэгэн рүүгээ ижил санаагаар ханд. Дээгүүр юм бүү санаж бод харин дорд хүмүүстэй дорд бай. Өөрсдийнхөөрөө бүү мэргэн бай.
- 17 Ёрын мууг ёрын муугаар хэнд ч бүү хариул. Бүх хүний мэлмийд шударга байх зүйлсийг харгалз.
- 18 Хэрэв боломжтой бол, өөрөөсөө хамаарах хэрээр бүх хүнтэй эвтэй амьдар.
- 19 Хайрлагдагсад аа, өөрсдөө бүү өшөө ав. Харин хилэгнэлд зай тавь. Учир нь Эзэн, Өшөө авалт бол минийх. Би хариуг нь авна гэж хэлж байна хэмээн бичигдсэн байдаг.
- 20 Тиймээс дайсан чинь өлсөж байвал түүнийг хоолло. Хэрэв тэр цангаж байвал түүнийг ундаал. Учир нь чи ийн үйлдсэнээрээ түүний толгой дээр галтай нүүрснүүд овоолох болно.
- 21 Ёрын мууд бүү ялагд харин ёрын мууг сайнаар ял.
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.