-
Romans 9
- 1 Би Христийн дотор үнэнийг хэлж байна, би худал хэлээгүй, Ариун Сүнсэн доторх ухамсар минь ч бас гэрчилж байна.
- 2 Энэ нь би зүрх сэтгэлдээ асар их харуусалтай бөгөөд байнгын зовиуртай байдаг гэдэг нь юм.
- 3 Учир нь махбодын дагуух өөрийн ахан дүүс, хамаатнуудынхаа төлөө би өөрөө Христээс салж хараагдъя гэж хүсэж болдог ч болоосой.
- 4 Тэд бол Израйльчууд юм. Тэдэнд үрчлүүлэлт, яруу алдар, гэрээнүүд, хууль өгөлт, үйлчлэл мөн амлалтууд хамаатай.
- 5 Тэд бол эцэг өвгөд бөгөөд Христ махбодын хувьд тэднээс гаралтай. Тэр бол бүхний дээр, мөнхөд ивээгдсэн Шүтээн юм. Аминь.
- 6 Шүтээний үг нөлөөгөө алдсан хэрэг биш юм. Учир нь Израйлиас байдаг болгон нь Израйль биш.
- 7 Бас Аврахаамын үр удам тул бүгдээрээ хүүхдүүд нь гэсэн хэрэг биш, харин, Чиний үр удам Ицхаакаар нэрлэгдэх болно гэжээ.
- 8 Энэ нь, Махбодын хүүхдүүд болох тэд бол Шүтээний хүүхдүүд биш, харин амлалтын хүүхдүүд үр удамд тооцогддог гэсэн үг юм.
- 9 Учир нь, Би энэ үед ирэх бөгөөд Сараа хүүтэй болсон байна гэсэн энэ нь амлалтын үг юм.
- 10 Мөн зөвхөн энэ ч биш, харин бас Ривкаа нэг хүнээр буюу бидний эцэг Ицхаакаар жирэмсэлсэн тэр үед
- 11 (Учир нь хүүхдүүдийг хараахан мэндлээгүй бас сайн эсвэл муу юуг ч үйлдээгүй байхад Шүтээний зорилго үйл хэргүүдээр бус, харин дууддаг түүний сонголтын дагуу байхын тулд)
- 12 түүнд, Том нь багадаа үйлчлэх болно гэж хэлэгджээ.
- 13 Энэ нь, Би Иакоовыг хайрласан харин Эсаавыг үзэн ядсан гэж бичигдсэний дагуу юм.
- 14 Тэгвэл бид юу гэх вэ? Шүтээнд зөв бус байдал байдаг юм уу? Огтхон ч үгүй.
- 15 Учир нь тэрбээр Мошээд, Би өршөөх хүнээ өршөөнө мөн өрөвдөх хүнээ өрөвдөнө гэсэн байдаг.
- 16 Тиймээс энэ нь хүсдэг хүнээс ч биш бас гүйдэг хүнээс ч биш, харин өршөөл үзүүлдэг Шүтээнээс юм.
- 17 Учир нь бичвэр Фараонд, Би хүч чадлаа чамаар дамжуулан үзүүлэхийн тулд бас миний нэр бүх дэлхийгээр тунхаглагдахын тулд энэхүү зорилгын төлөө чамайг босгосон гэж хэлсэн байдаг.
- 18 Тийм учраас тэрбээр хүссэн хүнээ өршөөдөг бас хүссэн хүнээ хатууруулдаг.
- 19 Тэгвэл чи надад, Тэр яагаад алдаа олсоор байдаг юм бэ? Учир нь хэн түүний хүслийн эсрэг зогссон юм бэ? гэж хэлнэ.
- 20 Үгүй дээ хүн минь, Шүтээний өөдөөс хариулдаг чи хэн юм бэ? Урлагдсан нь урласандаа, Намайг яагаад ингэж урласан юм бэ? гэж хэлэх үү?
- 21 Нэг бөөн шавраас хүндэтгэлд зориулсан нэг ваар бас үл хүндэтгэлд зориулсан өөр нэг ваар хийх шаврын дээгүүрх эрх мэдэл ваарчинд байхгүй гэж үү?
- 22 Хэрэв хилэгнэлээ харуулахыг бас хүч чадлаа мэдүүлэхийг хүсэж байгаа Шүтээн устгалд тохирсон хилэгнэл хүртэгч ваарнуудыг их тэвчээртэйгээр тэвчиж,
- 23 улмаар энэ нь яруу алдар луу урьдаас бэлдсэн тэрхүү өршөөл хүртэгч ваарнуудад яруу алдрынхаа баялгуудыг
- 24 зөвхөн Жүүдүүдээс төдийгүй мөн Жүүд бусчуудаас өөрийнхөө дуудсан хүмүүс буюу бидэнд мэдүүлэхийн тулд байсан юм бол юу гэх вэ?
- 25 Яг л түүний бас Хошеад, Миний ард түмэн байгаагүй тэднийг миний ард түмэн бас хайрлагдаагүй байсныг нь түүний хайрлагдагсад гэж би дуудна.
- 26 Тэгээд хаана тэдэнд, Та нар миний ард түмэн биш гэж хэлэгдсэн тэр газарт ийм зүйл болно. Тэнд тэд амьд Шүтээний хүүхдүүд гэж дуудагдана гэж хэлсэнчлэн юм.
- 27 Ишаиа ч бас Израйлийн талаар, Израйлийн хүүхдүүдийн тоо тэнгисийн элс мэт байлаа ч үлдэгсэд нь аврагдана.
- 28 Учир нь тэрбээр мөнөөх ажлыг дуусгах бөгөөд үүнийг зөв байдал дотор богиносгоно. Яагаад гэвэл Эзэн дэлхий дээр богинохон ажил хийнэ гэж хашгирсан.
- 29 Мөн Ишаиа өмнө нь яг л, цэбаагийн Эзэн бидэнд үр удам үлдээгээгүйсэн бол бид Соодома шиг болж бас Гооморратай адил болгогдох байлаа гэж хэлсэнчлэн юм.
- 30 Тэгвэл бид юу гэх вэ? Зөв байдлын араас мөшгөөгүй Жүүд бусчууд нь зөв байдлыг, бүр итгэлээс байдаг тэрхүү зөв байдлыг хүртсэн.
- 31 Харин зөв байдлын хуулийн араас мөшгөсөн Израйль нь зөв байдлын хуульд хүрээгүй.
- 32 Яагаад? Яагаад гэвэл тэд үүнийг итгэлээр бус, харин хуулийн үйл хэргүүдээр байдаг мэт эрж хайсан. Учир нь тэд тэрхүү бүдрүүлэх чулуунд бүдэрсэн.
- 33 Энэ нь, Ажигтун, Би нэгэн бүдрүүлэх чулуу ба бүдрүүлэлтийн хадыг Сионд тавьж байна. Тэгээд түүнд итгэдэг хэн ч бай ичээгдэхгүй хэмээн бичигдсэний дагуу юм.
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.