-
1 Thessalonians 4
- 1 Тэгээд үүнээс гадна ахан дүүс ээ, та нар хэрхэн явах, хэрхэн Шүтээнд таашаагдах ёстойгоо биднээс хүлээн авсан ёсоороо үйлдэхийг би та нараас хичээнгүйлэн гуйж, Эзэн Есүс дотор уриалж байна. Тэгвэл та нар улам илүү бялхана.
- 2 Учир нь Эзэн Есүсээс бид та нарт ямар тушаалууд өгснийг та нар мэднэ.
- 3 Яагаад гэвэл та нарын ариун байхуй буюу Шүтээний хүсэл нь ийм юм. Энэ нь та нар садар самуунаас цээрлэх,
- 4 та нарын нэг бүр түүний савыг хэрхэн ариун байхуй ба хүндэтгэл дотор,
- 5 гэхдээ Шүтээнийг мэддэггүй Жүүд бусчууд шиг гутамшигт тачаалын хүсэл дотор бишээр эзэмшихийг мэдэх,
- 6 хэн ч даварч, ямар нэг зүйл дээр ах дүүгээ үл монжих байдал юм. Яагаад гэвэл Эзэн бол ийм бүх хүнээс өшөө авагч юм. Яг л бид та нарт анхааруулж бас гэрчилж байсан шиг.
- 7 Учир нь Шүтээн биднийг бузар байдал руу биш, харин ариун байдал руу дуудсан.
- 8 Тиймээс үл ойшоож буй нь хүмүүнийг биш, харин Ариун Сүнсээ бидэнд бас өгсөн Шүтээнийг үл ойшоож буй хэрэг.
- 9 Харин ахан дүүсэг хайрын талаар би та нарт бичих шаардлагагүй. Яагаад гэвэл нэг нэгнээ хайрлахыг та нар өөрсдөө Шүтээнээр заалгасан.
- 10 Мөн үнэндээ Македони даяар буй бүх ахан дүүст та нар үүнийг үйлддэг. Харин улам илүү өсгөхийг
- 11 бас бид та нарт тушаасны дагуу тайван тогтуун байхад бас өөрсдийнхөө ажил хэргийг хийхэд мөн өөрсдийн гараар хөдөлмөрлөхөд суралцахыг ахан дүүс та нараас бид хичээнгүйлэн гуйя.
- 12 Тэгвэл та нар гадна байгаа хүмүүс рүү шударгаар алхах бөгөөд юугаар ч дутахгүй байх болно.
- 13 Харин нойрссон хүмүүсийн талаар ахан дүүс та нарыг мэдэхгүй байхыг би хүсэхгүй байна. Энэ нь та нар бүр найдвар байдаггүй хүмүүс шиг гашуудахгүйн тулд юм.
- 14 Учир нь хэрэв бид Есүс үхэж улмаар дахин босгогдсон гэдэгт итгэдэг бол яг үүнчлэн Есүс дотор нойрсож буй хүмүүсийг Шүтээн түүнтэй хамт авчирна гэдэгт итгэдэг.
- 15 Яагаад гэвэл бид Эзэний үгээр та нарт энэ зүйлийг хэлье. Амьд байгаа бас Эзэний ирэлт хүртэл үлдэж буй бид нойрссон хүмүүсээс урьтахгүй.
- 16 Учир нь хашгираанаар, тэргүүн элчийн дуунаар мөн Шүтээний бүрээнээр Эзэн өөрөө тэнгэрээс бууж ирнэ. Тэгээд Христ дотор үхэгсэд эхлээд босгогдоно.
- 17 Дараа нь амьд бөгөөд үлдсэн бид агаарт Эзэнтэй уулзахаар үүлсийн дунд тэдэнтэй хамт дээш аваачигдана. Тэгээд тийнхүү бид Эзэнтэй хамт үүрд байх болно.
- 18 Тиймээс энэ үгсээр нэг нэгнээ тайтгаруул.
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.