-
Matthew 3
- 1 Тэр өдрүүдэд Баптист Иоаннис ирээд, Иудаиагийн цөлд сургаал заан
- 2 улмаар, Та нар гэмшин эргэ. Яагаад гэвэл тэнгэрийн хаанчлал хаяанд байна гэв.
- 3 Учир нь, Цөлд хашгирах нэгний дуу хоолой, Та нар Эзэний замыг бэлтгэ. Түүний жимүүдийг шулуутга гэж хэлнэ хэмээн эш үзүүлэгч Ишаиагаар хэлэгдсэн нь энэ хүн юм.
- 4 Тэгээд мөнөөх Иоаннис тэмээний зогдрон хувцастай, ташаагаараа арьсан бүстэй байв. Түүний хоол нь царцаа болон зэрлэг зөгийн бал байжээ.
- 5 Дараа нь Иерусалим, Иудаиа бүхэлдээ мөн Иордан хавийнхан бүхэлдээ түүн рүү очин
- 6 тэгээд өөрсдийн гэмүүдийг хүлээн зөвшөөрч, тэр хүнээр Иорданд баптизм хийлгэжээ.
- 7 Гэтэл тэр өөрийнх нь баптизм руу ирж буй олон Фариса болон Саддука хүнийг хараад тэдэнд, Хорт могойн үеийнхэн ээ! Ирэх хилэгнэлээс зугтахыг хэн та нарт анхааруулаа вэ?
- 8 Тиймээс гэмшин эргэлтэнд нийцэх жимснүүдийг бий болго.
- 9 Мөн та нар дотроо, Бидэнд Аврахаам эцэг бий хэмээн хэлнэ гэж бүү бод. Учир нь Шүтээн Аврахаамд эдгээр чулуунаас хүүхдүүд босгон өгч чадна гэдгийг би та нарт хэлье.
- 10 Мөн эдүгээ сүх ч бас моддын үндсэн дээр тавигдчихаад байна. Тийм учраас сайн жимс гаргадаггүй мод бүр цавчигдаж улмаар галд хаягдана.
- 11 Үнэндээ гэмшин эргэлтэнд хүрсэн та нарыг би усаар баптизм хийж байна. Харин миний хойноос ирэх нэгэн бол надаас илүү агуу. Би түүний шаахайг ч барих үнэ цэнэгүй. Тэр та нарт Ариун Сүнсээр бас галаар баптизм хийх болно.
- 12 Түүний тарианы хийсгүүр гарт нь байна. Тэгээд тэрбээр үтрэмээ бүрэн цайруулж цэвэрлэчихээд, буудайгаа амбаартаа хураана. Харин хальсыг нь бөхөөгдөшгүй галд шатаана гэлээ.
- 13 Тэр үед Есүс Иоаннисаар баптизм хийлгэхээр Галийлаас Иордан руу түүн дээр иржээ.
- 14 Гэтэл Иоаннис түүнийг хориглож, Би танаар баптизм хийлгэх хэрэгтэй байтал та над руу ирж байгаа юм уу? гэв.
- 15 Тэгтэл Есүс түүнд хариулан, Одоо үүнийг зөвшөөр. Учир нь ийм байдлаар бүх зөв байдлыг биелүүлэх нь бидэнд зохистой гэлээ. Тэгэхэд нь тэр түүнд зөвшөөрчээ.
- 16 Ийнхүү Есүс баптизм хийлгээд, уснаас шууд гарлаа. Тэгтэл ажигтун, тэнгэрүүд өөрт нь нээгдэн, Шүтээний Сүнс тагтаа мэт доош бууж, өөр дээр нь ирэхийг тэр харав.
- 17 Улмаар ажигтун, тэнгэрээс нэгэн дуу хоолой, Энэ бол миний хайртай Хүү. Би түүнд ихэд тааламжтай гэлээ.
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.