-
Matthew 28
- 1 Шаббаат өдрийн дараа, долоо хоногийн эхний өдөр үүр цайж эхлэх үед Марийа Магдалиний болон нөгөө Марийа хоёр булшийг үзэхээр ирэв.
- 2 Тэгтэл ажигтун, асар хүчтэй газар хөдлөлт болсон байжээ. Учир нь Эзэний элч тэнгэрээс бууж ирээд, чулууг үүднээс өнхрүүлээд, дээр нь сууж байлаа.
- 3 Түүний төрх аянгын гялбаа адил, хувцас нь цас шиг цагаан байв.
- 4 Тэгээд харуулууд түүнээс айснаасаа болоод чичрэн, үхдэл мэт болжээ.
- 5 Улмаар элч эмэгтэйчүүдэд хариулж, Та нар бүү ай. Учир нь та нар цовдлогдсон Есүсийг эрэн хайж буйг би мэднэ.
- 6 Тэр энд байхгүй. Учир нь тэр хэлснийхээ дагуу босгогдсон. Ирээд, Эзэний хэвтэж байсан газрыг харцгаа.
- 7 Тиймээс түргэн явж, шавь нарт нь түүнийг үхэгсдээс босгогдсон гэдгийг хэл. Ажигтун, тэрбээр Галийл руу та нараас түрүүлээд явж байна. Та нар түүнийг тэнд харна. Ажигтун, би та нарт хэллээ гэв.
- 8 Тэгэхэд тэд айдас болон асар их баяр хөөртэйгээр булшнаас түргэн гарч одов. Тэгээд шавь нарт нь мэдэгдэхээр гүйцгээлээ.
- 9 Тийнхүү шавь нарт нь хэлэхээр тэднийг явж байх зуур ажигтун, Есүс тэдэнтэй уулзан, Амар байцгаана уу гэв. Тэгтэл тэд очоод, хөлнөөс нь зуурч, түүнд мөргөжээ.
- 10 Тэгэхэд нь Есүс тэдэнд, Бүү ай. Явж миний ахан дүүст, Галийл руу яв. Тэнд намайг харна гэж хэл гэлээ.
- 11 Эдүгээ тэднийг явж байхад ажигтун, харуулуудын зарим нь хотод ирээд, болсон бүгдийг ахлах тахилч нарт мэдэгджээ.
- 12 Тэгэхэд тэд ахлагч нартай хамт цугларан, зөвлөлдөөн хийж, цэргүүдэд их мөнгө өгөөд,
- 13 Та нар, Биднийг унтаж байхад шавь нар нь шөнөөр ирээд, түүнийг хулгайлсан гэж хэл.
- 14 Тэгээд энэ нь захирагчийн чихэнд хүрвэл бид түүнийг ятгаж, та нарыг санаа зоволтгүй болгоно гэлээ.
- 15 Тэгэхэд тэд мөнгийг нь аваад, заалгаснаараа үйлдэв. Улмаар энэ яриа энэ өдрийг хүртэл Жүүдүүдийн дунд тархжээ.
- 16 Дараа нь арван нэгэн шавь нь Галийл руу, Есүсийн тэдэнтэй болзсон уул руу явжээ.
- 17 Тэгээд тэд түүнийг хараад, түүнд мөргөлөө. Харин зарим нь эргэлзэв.
- 18 Тэгтэл Есүс ирээд тэдэнд хэлэхдээ, Бүх эрх мэдэл надад тэнгэр дээр бас газар дээр өгөгдсөн.
- 19 Тиймээс та нар явж, бүх үндэстэнг шавь болгоод, тэдэнд Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр баптизм хий.
- 20 Миний та нарт тушаасан юу ч бай бүгдийг сахихыг тэдэнд зааж сурга. Тэгээд ажигтун, би та нартай үргэлж, бүр ертөнцийн төгсгөл хүртэл хамт байна гэлээ. Аминь.
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.