-
Matthew 16
- 1 Тэгтэл бас Фарисачууд, Саддукачуудын хамт ирээд, түүнийг сорьж, өөрсдөдөө тэнгэрээс шинж тэмдэг үзүүлэхийг шаардав.
- 2 Тэгэхэд нь тэр хариулж улмаар тэдэнд, Үдэш болоход та нар, Тэнгэр цэлмэх нь. Учир нь тэнгэр улаан байна гэдэг.
- 3 Мөн өглөөгүүр, Өнөөдөр шуурах нь. Учир нь тэнгэр улаан бас бүрхэг байна гэдэг. Хоёр нүүртнүүд ээ, та нар тэнгэрийн төрхийг ажиж чаддаг атлаа цагийн шинжүүдийг ялгаж чаддаггүй юм уу?
- 4 Хорон муу, завхай үеийнхэн шинж тэмдэгний араас хөөцөлддөг. Харин тэдэнд Ионаа эш үзүүлэгчийн шинж тэмдгээс өөр шинж тэмдэг өгөгдөхгүй гэв. Тэгээд тэр тэднийг орхин явлаа.
- 5 Улмаар шавь нар нь нөгөө талд ирэхдээ талх авахаа мартсан байжээ.
- 6 Тэгтэл Есүс тэдэнд, Фарисачууд болон Саддукачуудын исгэдэг хөрөнгийг анхаарч бас болгоомжил гэв.
- 7 Тэгэхэд нь тэд, Биднийг ямар ч талх авчраагүй учраас ингэв үү хэмээн өөр хоорондоо ярилцжээ.
- 8 Есүс үүнийг мэдээд тэдэнд, Өчүүхэн итгэлтнүүд ээ, ямар ч талх авчраагүй учраас ингэв үү хэмээн та нар өөр хоорондоо юунд ярилцана вэ?
- 9 Та нар мөнөөх таван мянгын таван талхыг мөн хэдэн сагс авсныг
- 10 бас мөнөөх дөрвөн мянгын долоон талхыг мөн хэдэн сагс авсныг санахгүй бас ойлгохгүй л байна уу?
- 11 Би, Фарисачууд болон Саддукачуудын исгэдэг хөрөнгөнөөс болгоомжил гэж хэлэхдээ та нарт талхны тухай яриагүйг яахаараа ойлгодоггүй юм бэ? гэв.
- 12 Тэгэхэд тэд талхны исгэдэг хөрөнгөнөөс биш, харин Фарисачууд болон Саддукачуудын сургаалаас болгоомжлох тухай ярьсныг ойлгожээ.
- 13 Есүс Фийлиппосын Каисаареиа нутгуудад ирээд шавь нараасаа, Хүмүүний Хүү намайг хүмүүс хэн гэж ярьдаг вэ? хэмээн асуув.
- 14 Тэгэхэд нь тэд, Зарим нь Иоаннис Баптист, зарим нь Элийа харин бусад нь Ийрмеиа эсвэл эш үзүүлэгч нарын нэг гэлцдэг хэмээн хэлжээ.
- 15 Тэр тэдэнд, Харин та нар намайг хэн гэж ярьдаг вэ? гэв.
- 16 Тэгтэл Сиймон Пээтрос хариулж, Та бол Христ, амьд Шүтээний Хүү мөн гэлээ.
- 17 Тэгэхэд нь Есүс хариулж түүнд, Сиймон Барионаас аа, чи жаргалтай ажээ. Учир нь чамд үүнийг махбод болон цус биш, харин тэнгэрт буй Эцэг минь илчилсэн.
- 18 Мөн би чамд, Чи бол Пээтрос. Тэгээд би өөрийн чуулганыг энэ хадан дээр босгох бөгөөд үхэгсдийн газрын хаалганууд үүнийг дийлэхгүй.
- 19 Түүнчлэн би тэнгэрийн хаанчлалын түлхүүрүүдийг чамд өгнө. Газар дээр чиний уях аливаа зүйл тэнгэрт уягдана. Мөн газар дээр чиний тайлах аливаа зүйл тэнгэрт тайлагдана гэдгийг бас хэлж байна гэлээ.
- 20 Дараа нь тэр өөрийг нь Есүс Христ мөн гэдгийг хэнд ч хэлж болохгүй хэмээн шавь нартаа тушаалаа.
- 21 Тэр цагаас хойш Есүс Иерусалим руу явах ёстойгоо мөн ахлагч нар, ахлах тахилч нар болон бичээчдийн олон зүйлээр зовж улмаар алагдан, гурав дахь өдрөө дахин босгогдох тухайгаа шавь нартаа илэрхийлж эхэлжээ.
- 22 Тэгтэл Пээтрос түүнийг татан, Эзэн, энэ танаас хол байг. Танд ийм юм огт болохгүй хэмээн түүнийг зэмлэж эхлэв.
- 23 Гэтэл тэр эргэж Пээтрост, Миний ардаас зайл, Сатаан аа! Чи надад бүдрүүлэлт юм. Учир нь чи Шүтээний зүйлсийг биш, харин хүмүүнийхийг боддог гэлээ.
- 24 Дараа нь Есүс шавь нартаа, Хэрэв хэн нэг нь миний араас ирэхийг хүсвэл өөрийгөө үгүйсгэж, загалмайгаа үүрээд, намайг дагаг.
- 25 Учир нь амиа аврахыг хүсэх хэн боловч үүнийгээ алдана. Харин надаас болоод амиа алдах хэн боловч үүнийгээ олно.
- 26 Учир нь хүмүүн дэлхийг бүхэлд нь аваад өөрийн сэтгэлийг алдвал түүнд юу нь ашигтай байх вэ? Эсвэл сэтгэлийнхээ төлөө тэр юуг солионд өгөх вэ?
- 27 Яагаад гэвэл хүмүүний Хүү Эцэгийнхээ сүр жавхаан дунд элч нарынхаа хамт ирнэ. Тэгээд тэр үед хүн бүрийг үйлсүүдийнх нь дагуу шагнана.
- 28 Үнэхээр би та нарт хэлье. Хүмүүний Хүүг хаанчлалдаа ирэхийг харах хүртлээ үхэл амтлахгүй зарим хүн энд зогсож байна гэв.
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.