-
Matthew 18
- 1 Тэр үед шавь нар Есүс дээр ирээд, Тэнгэрийн хаанчлалд хэн хамгийн агуу нь вэ? гэлээ.
- 2 Тэгэхэд Есүс нэгэн бяцхан хүүхдийг өөр лүүгээ дуудан, түүнийг тэдний дунд зогсоогоод
- 3 улмаар хэлэхдээ, Үнэхээр би та нарт хэлье. Та нар өөрчлөгдөж, бяцхан хүүхэд адил болохгүйгээр тэнгэрийн хаанчлалд орохгүй.
- 4 Тийм учраас энэ бяцхан хүүхэд адил өөрийгөө даруу болгох хэн ч бай тэрбээр тэнгэрийн хаанчлалд илүү агуу нь.
- 5 Мөн ийм бяцхан хүүхэд шиг нэгнийг миний нэрээр хүлээн авах хэн ч бай намайг хүлээн авч буй хэрэг.
- 6 Харин надад итгэдэг эдгээр багачуудын нэгийг нь бүдрүүлэх хэн ч бай түүний хувьд тээрмийн чулууг хүзүүндээ зүүгээд, тэнгисийн гүнд живсэн нь дээр.
- 7 Бүдрүүлэлтүүдээс болоод энэ дэлхий гаслантай яа! Учир нь бүдрүүлэлтүүд ирэх нь гарцаагүй. Харин бүдрүүлэлт өөрөөр нь дамжин ирэх тэр хүн гаслантай яа!
- 8 Тиймээс гар эсвэл хөл чинь чамайг бүдрүүлбэл тэднийг тастаад, өөрөөсөө зайлуул. Мөнхийн гал руу хаягдахдаа хоёр гар эсвэл хоёр хөлтэй байснаас амьдрал руу доголон эсвэл эрэмдэг орох нь чамд дээр.
- 9 Мөн нүд чинь хэрэв чамайг бүдрүүлбэл ухаж аваад, өөрөөсөө зайлуул. Тамын гал руу хаягдахдаа хоёр нүдтэй байснаас амьдрал руу нэг нүдтэй орох нь чамд дээр.
- 10 Эдгээр багачуудын нэгийг нь ч ад үзэхгүй байхыг анхаар. Учир нь би та нарт хэлье. Тэнгэр дэх тэдний элч нар тэнгэрт буй Эцэгийн минь царайг үргэлж хардаг.
- 11 Учир нь хүмүүний Хүү алдагдсаныг аврахаар ирсэн.
- 12 Та нар юу гэж бодож байна? Хэрэв нэг хүн зуун хоньтой байгаад, тэдний нэг нь тасарч явбал тэр ерэн есийгөө орхиод, уулс руу явж, тасарч явсныгаа эрж хайхгүй гэж үү?
- 13 Тэгээд түүнийгээ олбол үнэхээр би та нарт хэлье. Тасарч яваагүй ерэн есөөсөө илүү нөгөө хониныхоо төлөө тэр баясан хөөрдөг.
- 14 Яг үүнчлэн энэ багачуудын нэг сүйрэх нь тэнгэрт буй та нарын Эцэгийн хүсэл биш.
- 15 Түүнчлэн ах дүү чинь хэрэв чиний эсрэг гэм үйлдвэл явж, зөвхөн чиний болон түүний дунд алдааг нь хэл. Хэрэв тэр чамайг сонсвол чи ах дүүгээ эргүүлж авсан хэрэг.
- 16 Харин тэр сонсохгүй бол өөрөөсөө гадна нэг эсвэл хоёрыг хамт авч оч. Энэ нь хоёр эсвэл гурван гэрчийн амаар үг бүр батлагдахын тулд юм.
- 17 Тэгээд тэр тэднийг сонсохоос татгалзвал чуулганд хэл. Харин чуулганыг сонсохоос татгалзвал чиний хувьд тэрбээр, Жүүд бус хүн болон татвар хураагч адил болог.
- 18 Үнэхээр би та нарт хэлье. Газар дээр та нарын уях аливаа зүйл тэнгэрт уягдах болно. Мөн газар дээр та нарын тайлах аливаа зүйл тэнгэрт тайлагдах болно.
- 19 Дахиад, би та нарт хэлье. Гуйх аливаа зүйлийнхээ талаар та нарын хоёр нь газар дээр санал нийлбэл энэ нь тэнгэрт буй Эцэгээс минь тэдэнд биелэгдэх болно.
- 20 Учир нь миний нэрээр хоёр эсвэл гурвуулаа хаана цугларна би тэнд, тэдний дунд байна гэлээ.
- 21 Тэгэхэд Пээтрос түүн дээр ирээд, Эзэн, миний эсрэг ах дүү минь хэдэн удаа гэм хийхэд түүнийг би уучлах вэ? Долоон удаа болтол уу? гэв.
- 22 Есүс түүнд, Долоон удаа болтол гэж би чамд хэлэхгүй. Харин далыг долоон удаа болтол.
- 23 Тийм учраас тэнгэрийн хаанчлал бол боолуудаасаа өчиг авах нэгэн хаантай адилтгагдана.
- 24 Тэгээд түүнийг өчиг авч эхлэхэд арван мянган талантын өртэй байсан нэгнийг түүн рүү авчирлаа.
- 25 Гэтэл түүнд төлөх юм байгаагүй тул тэр мөн эхнэр, хүүхдүүд нь бас байгаа бүхэн нь худалдагдаж, төлбөр хийгдсэн байхыг эзэн нь тушаажээ.
- 26 Тийм учраас тэр боол газар унаж, түүнд мөргөн, Эзэн, намайг хүлцээч. Би танд бүгдийг нь төлье гэв.
- 27 Тэгтэл тэр боолын эзэнд өрөвдөх сэтгэл төрж, түүнийг суллаад, түүнд өрийг нь хэлтрүүлжээ.
- 28 Харин мөнөөх боол явж, хамт ажилладаг боолуудаасаа өөрт нь зуун мөнгөн зоосны өртэй нэгнийг олов. Тэгээд түүнийг барьж аван багалзуурдаад, Надад төлөх зүйлээ төл гэлээ.
- 29 Тэгтэл хамт ажилладаг боол нь түүний хөлд унан, түүнээс хичээнгүйлэн гуйж, Намайг хүлцээч. Тэгээд би чамд бүгдийг нь төлье гэв.
- 30 Гэвч тэр хүссэнгүй. Харин явж, түүнийг өрөө төлтөл нь шоронд хийлээ.
- 31 Тэгэхэд хамт ажилладаг боолууд нь юу болсныг хараад, ихэд харамсан, эзэн рүүгээ очиж, болсон бүгдийг хэлжээ.
- 32 Тэгтэл эзэн нь түүнийг дуудаад, дараа нь түүнд, Хорон муу боол оо, чамайг надаас гуйсан учраас тэр бүх өрийг чинь би хэлтрүүлсэн.
- 33 Би чамайг өрөвдсөн шиг чи ч бас хамт ажилладаг боолоо өрөвдөх ёстой бус уу?
- 34 Тэгээд хилэгнэсэн эзэн нь өөрт нь төлөх ёстой байсан бүхнийг төлтөл түүнийг тарчлаагч нарт тушаажээ.
- 35 Та нарын нэг бүр чинь ах дүүгийнхээ зөрчлүүдийг зүрх сэтгэлээсээ уучлахгүй бол тэнгэрийн Эцэг минь ч бас та нарт яг үүнчлэн үйлдэнэ гэлээ.
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.