-
Acts 9
- 1 Харин Саулос Эзэний шавь нарын эсрэг аллага, заналхийллүүдээр амьсгалсаар тэргүүн тахилч руу очжээ.
- 2 Улмаар тэр түүнээс Дамаск руу синагогиудад нь захидлуудыг хүсэв. Энэ нь энэхүү замыг хэн нэгэн олбол эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай аль алийг нь тэрбээр Иерусалим руу хүлж авчирч болохын тулд ажээ.
- 3 Ингээд тэр аялан явсаар Дамаскт ойртжээ. Тэгтэл тэнгэрээс гэрэл түүний эргэн тойронд гэнэт гэрэлтэв.
- 4 Тэгэхэд тэрбээр газарт унасан бөгөөд нэгэн дуу хоолой түүнд, Шаул, Шаул, чи намайг юунд хавчина вэ? гэхийг сонслоо.
- 5 Улмаар тэр, Та хэн бэ, Эзэн? гэхэд Эзэн, Би бол чиний хавчаад байгаа тэр Есүс байна. Хатгууруудын өөдөөс тийрэх нь чамд хэцүү гэлээ.
- 6 Тэгэхэд айн чичирч бас цочирдсон тэрбээр, Эзэн, та надаар юу хийлгэхийг хүсэж байна вэ? гэхэд нь Эзэн түүнд, Бос. Тэгээд хот руу яв. Улмаар юу хийх ёстой чинь чамд хэлэгдэнэ гэжээ.
- 7 Гэтэл түүнтэй хамт аялан явж байсан эрчүүд тэр дуу хоолойг сонссон хэрнээ нэг ч хүнийг хараагүй тул дуугүй зогсож байлаа.
- 8 Тэгтэл Саулос газраас босов. Тэгээд нүдээ нээхдээ юм харахгүй байлаа. Харин тэд түүнийг хөтлөн, Дамаскт авчрав.
- 9 Улмаар гурав хоног тэр хараагүй байсан бөгөөд юу ч идээгүй, уугаагүй ажээ.
- 10 Тэгэхэд Дамаскт Ананиас нэртэй нэгэн шавь байдаг байжээ. Тэгээд Эзэн нэгэн үзэгдлээр түүнд, Ананиас гэхэд тэр, Ажигтун, Би энд байна, Эзэн гэв.
- 11 Гэтэл Эзэн түүнд, Босоод, Шулуун гэгддэг гудамж руу оч. Тэгээд Иудаасын гэрт Тарсоосын Саулос гэгчийг сурагла. Учир нь ажигтун, тэр гуйлт хийж байгаа
- 12 бөгөөд нэгэн үзэгдлээр, Ананиас нэртэй нэгэн эр өөрийг нь хараатай болгохын тулд ирээд, дээр нь гараа тавьж буйг харсан гэлээ.
- 13 Тэгэхэд нь Ананиас, Эзэн, Иерусалим дахь таны ариун хүмүүст маш их хорон мууг үйлдсэн энэ хүний тухай би олон хүнээс сонссон.
- 14 Мөн таны нэрийг дууддаг бүгдийг хүлэх гэж ахлах тахилч нараас авсан эрх мэдэл энэ газарт түүнд бий гэж хариулав.
- 15 Харин Эзэн түүнд, Замаараа яв. Учир нь тэр бол Жүүд бусчууд бас хаад бас Израйлийн хүүхдүүдийн өмнө миний нэрийг тээхээр надад сонгогдсон сав юм.
- 16 Яагаад гэвэл миний нэрнээс болоод тэр хэчнээн их зүйлсээр зовох ёстойг би түүнд харуулна гэлээ.
- 17 Тэгэхэд нь Ананиас явж улмаар мөнөөх айлд оров. Тэгээд гараа түүний дээр тавин, Дүү Саул аа, чи хараатай болохын тулд бас Ариун Сүнсээр дүүргэгдэхийн тулд чамайг ирж явахад замд чинь үзэгдсэн Эзэн Есүс намайг илгээсэн юм гэлээ.
- 18 Тэгтэл тэр даруй түүний хоёр нүднээс хайрс мэт зүйл уналаа. Тэгээд тэр шууд хараатай болсон бөгөөд босож, баптизм хийлгэв.
- 19 Улмаар тэр хоол идээд, тэнхээ оржээ. Дараа нь Саулос Дамаскт буй шавь нарын хамт хэдэн өдөр боллоо.
- 20 Ийнхүү тэрбээр синагогиудад нь Христийг, тэр бол Шүтээний Хүү гэдгийг шууд тунхаглалаа.
- 21 Харин түүнийг сонссон бүхэн алмайран гайхаж улмаар, Энэ чинь энэ нэрийг дуудсан хүмүүсийг Иерусалимд устгасан бөгөөд тийм хүмүүсийг хүлж ахлах тахилч нарт аваачих зорилгоор наашаа ирсэн тэр хүн биш үү? гэцгээлээ.
- 22 Харин Саулос улам илүү хүчирхэгжин, тэр бол жинхэнэ Христ гэдгийг батлан, Дамаскт суурьшдаг Жүүдүүдийг будилуулав.
- 23 Тэгээд олон өдөр болсны дараа Жүүдүүд түүнийг алахаар зөвлөлджээ.
- 24 Харин тэдний хуйвалдаан Саулост мэдэгджээ. Улмаар тэд түүнийг алах гэж дааман хаалгануудыг өдөр ч, шөнө ч манаж байлаа.
- 25 Тэр үед шавь нар түүнийг шөнөөр авч яваад, сагсан дотор, хэрмэн ханаар доош буулгажээ.
- 26 Тэгээд Саулос Иерусалимд ирчихээд шавь нартай нэгдэхийг хичээв. Гэвч бүгд түүнээс айж байсан бөгөөд түүнийг шавь мөн гэдэгт итгэсэнгүй.
- 27 Харин Варнаавас түүнийг аваад, төлөөлөгчид рүү авчрав. Тэгээд түүний замдаа Эзэнийг хэрхэн харсныг бас түүнтэй ярьсныг мөн Есүсийн нэрээр Дамаскт хэрхэн зоригтой тунхаглаж байсныг нь тэр тэдэнд ярьжээ.
- 28 Улмаар тэрбээр тэдэнтэй хамт Иерусалимд орж, гарсаар байв.
- 29 Мөн тэрбээр Эзэн Есүсийн нэрээр зоригтой ярьж байсан бөгөөд Грекчүүдийн эсрэг маргалджээ. Гэтэл тэд түүнийг алахыг завдлаа.
- 30 Үүнийг ахан дүүс мэдээд, түүнийг Кайсаареиад авчирч улмаар Тарсоос руу явуулав.
- 31 Тэр үед Иудаиа, Галийл, Самареиа даяар бүхэлдээ чуулганууд амар тайван болсон бөгөөд босгон байгуулагдаж, Эзэнээс эмээх эмээлт болон Ариун Сүнсний тайтгарал дотор алхан, үржин олширч байлаа.
- 32 Тэгэхэд ийм явдал болжээ. Пээтрос бүх газраар дайран өнгөрөхдөө Люддаад суурьшсан ариун хүмүүс рүү бас очжээ.
- 33 Улмаар тэнд Айнеас нэртэй нэгэн эрийг олов. Тэрбээр орондоо найман жил хэвтсэн бөгөөд саа өвчтэй байжээ.
- 34 Тэгээд Пээтрос түүнд, Айнеас чамайг Есүс Христ эдгээж байна. Бос тэгээд ороо хураа гэв. Тэгэхэд тэр шууд бослоо.
- 35 Тэгэхэд Люддаа болон Сааронд суурьшсан бүхэн түүнийг харсан бөгөөд Эзэн рүү эргэжээ.
- 36 Эдүгээ Цевийа гэдэг нэртэй нэгэн шавь Иоппид байв. Энэ нэр нь Доркаас хэмээн орчуулагддаг. Тэрээр сайн үйлсүүд болон үйлдсэн өглөгүүдээр дүүрэн эмэгтэй байлаа.
- 37 Гэтэл тэр өдрүүдэд ийм явдал болов. Тэр эмэгтэй өвчилж улмаар нас баржээ. Тэд түүнийг угаачихаад, дээд өрөөнд тавилаа.
- 38 Тэгээд Люддаа нь Иоппид ойрхон байдаг тул тэнд Пээтрос байгаа гэдгийг шавь нар сонссон байжээ. Тэд түүн рүү хоёр эрийг илгээж, түүнийг өөрсөд рүү нь хойшлуулалгүй ирэхийг хүслээ.
- 39 Тэгэхэд нь Пээтрос босож, тэдэнтэй явав. Ирэхэд нь тэд түүнийг дээд өрөө рүү авч оров. Тэгэхэд бэлэвсэн эмэгтэйчүүд бүгд түүний дэргэд зогсоод уйлж улмаар Доркаасын өөрсөдтэй нь хамт байхдаа хийсэн цамцнууд болон хувцаснуудыг нь үзүүллээ.
- 40 Харин Пээтрос бүгдийг нь гадагш гаргаад, өвдөглөн сууж, гуйлт хийв. Тэгээд цогцос руу эргэн, Цевийа, бос гэж хэлтэл эмэгтэй нүдээ нээлээ. Улмаар Пээтросыг хараад, өндийн суужээ.
- 41 Тэгэхэд нь тэр түүнд гараа өгөн, түүнийг босголоо. Улмаар тэр ариун хүмүүс болон бэлэвсэн эмэгтэйчүүдийг дуудаад, түүний амьд байгааг харуулав.
- 42 Тэгээд энэ нь бүх Иоппи даяар мэдэгдлээ. Улмаар олон хүн Эзэнд итгэжээ.
- 43 Тэгээд ийм явдал болов. Тэрбээр нэгэн арьсчин Сиймоны хамт Иоппид олон хоног байлаа.
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.