-
Acts 25
- 1 Эдүгээ Фийстос уг мужид ирээд, гурван өдрийн дараа Кайсаареиагаас Иерусалим руу өгсчээ.
- 2 Тэр үед тэргүүн тахилч, Жүүдүүдийн тэргүүн хоёр Паулосын эсрэг түүнд мэдээлж улмаар түүнээс хичээнгүйлэн гуйв.
- 3 Түүнийг замд нь алахаар отох гэж байсан тэд түүнийг Иерусалимд авчруулах талаар түүний эсрэг дэмжлэг хүслээ.
- 4 Харин Фийстос хариулахдаа Паулос Кайсаареиад хоригдож байх хэрэгтэйг бас өөрөө удахгүй тийшээ очно гэдгээ хэлжээ.
- 5 Тэрбээр, Тиймээс надтай хамт явж чадах нь та нарын дундаас явж, энэ хүнд ямар нэг хорон муу зүйл байвал түүнийг буруутгаг гэв.
- 6 Тэгээд тэр тэдний дунд арваас илүү хоног байчихаад, Кайсаареиа руу урууджээ. Улмаар дараа өдөр нь шүүлтийн суудалд суугаад, Паулосыг авчруулахыг тушаав.
- 7 Тэгээд Паулосыг ирэхэд Иерусалимаас уруудаж ирсэн Жүүдүүд тойрон зогсоод, өөрсдөө нотолж чадахгүй олон бас ноцтой буруутгалуудыг түүний эсрэг тавилаа.
- 8 Тэр өөрийгөө өмгөөлж, Би Жүүдүүдийн хуулийн эсрэг бас сүмийн эсрэг мөн түүнчлэн Кайсарын эсрэг ямар ч бурууг үйлдээгүй гэжээ.
- 9 Харин Жүүдүүдэд тааламжтай зүйл үйлдэхийг хүсэж буй Фийстос Паулост хариулж улмаар, Чи Иерусалим руу өгсөж, тэнд миний өмнө эдгээр зүйлээр шүүгдэхийг хүсэж байна уу? гэв.
- 10 Тэгтэл Паулос, Би Кайсарын шүүлтийн суудлын дэргэд, шүүгдэх ёстой газраа зогсож байна. Таны сайн мэдэж байгаачлан би Жүүдүүдэд ямар ч бурууг үйлдээгүй.
- 11 Учир нь хэрэв би буруутан юм бол эсвэл үхэл хүртэхүйц ямар нэг зүйл үйлдсэн бол үхэхээс татгалзахгүй. Харин намайг буруутгаж байгаа энэ хүмүүсийн эдгээрээс өөр зүйл байхгүй бол хэн ч намайг тэдэнд тушааж болохгүй. Би Кайсарт давж заалдаж байна гэлээ.
- 12 Тэгтэл Фийстос зөвлөлтэй ярилцчихаад, Чи Кайсарт давж заалдсан биз дээ? Чи Кайсар луу явна гэж хариулжээ.
- 13 Тэгээд хэдэн өдрийн дараа Агрийппас хаан, Вернийки хоёр Фийстосын амрыг эрэхээр Кайсаареиад ирлээ.
- 14 Улмаар тэднийг тэнд олон өдөр болоход Фийстос Паулосын хэргийг хаанд мэдүүлж, Фийликсийн хорьж үлдээсэн нэг хүн байна.
- 15 Намайг Иерусалимд байхад ахлах тахилч нар болон Жүүдүүдийн ахлагч нар энэ хүний эсрэг шүүлтийг хүсэн, түүний талаар надад мэдүүлсэн.
- 16 Би тэдэнд, Буруутгагдсан хэн нэгэнд буруутгагч хүмүүсээ нүүрнийхээ өмнө байлгаж, тулгасан хэргийн талаар өөрийгөө өмгөөлөх эрх олгогдохоос нааш түүнийг хөнөөхөөр тушаах нь Ромчуудын ёс биш гэж хариулсан.
- 17 Тийм учраас тэднийг энд ирсний маргааш нь би шүүлтийн суудал дээр хойшлуулалгүй суугаад, нөгөө хүнийг авчруулахыг тушаасан юм.
- 18 Буруутгагчид нь босож зогсоод, түүний эсрэг миний бодсон шиг тийм нэг ч буруутгалыг гаргаж ирээгүй.
- 19 Харин түүний эсрэг хэдэн асуулт байсан нь өөрсдийнх нь мухар сүсэгтэй холбоотой бас Паулосын амьд байгаа гэж батлаад байгаа нас барсан Есүс гэгч нэгэнтэй холбоотой байсан.
- 20 Тэгээд би тийм байцаалтанд эргэлзсэн учраас түүнээс Иерусалим руу явж, тэнд эдгээр асуудлын талаар шүүлгэхийг хүсэж байгаа эсэхийг нь асуусан юм.
- 21 Харин Севастоосын байцаалт хүртэл мануулж байхаар Паулос давж заалдах үед би түүнийг Кайсар луу явуулах хүртэл нь манаж байхыг тушаасан гэв.
- 22 Тэгэхэд Агрийппас, Би ч бас өөрөө тэр хүнийг сонсохыг хүсэж байна гэж Фийстост хэлэхэд тэр, Маргааш та түүнийг сонсоно гэлээ.
- 23 Улмаар маргааш нь Агрийппас, Вернийки хоёр агуу сүр бараатай ирээд, мянгатын дарга нар болон хотын язгууртан эрчүүдийн хамт байцаах газар луу ороход Фийстосын тушаалаар Паулосыг авчирлаа.
- 24 Тэгэхэд Фийстос хэлэхдээ, Агрийппас Хаантан бас бидэнтэй хамт энд байгаа бүх эрчүүд ээ, та нар энэ хүнийг харж байна. Түүний талаар үй олон Жүүдүүд бүгдээрээ Иерусалимд ч бас энд ч надтай уулзахдаа түүнийг цаашид амьдрах ёсгүй хэмээн хашгиралдаж байсан.
- 25 Харин тэр үхэл хүртэхүйц юу ч үйлдээгүйг би олж мэдсэн бөгөөд тэр өөрөө Севастоост давж заалдсан тул би түүнийг илгээхээр шийдсэн юм.
- 26 Түүний талаар эзэндээ бичих тодорхой зүйл надад алга байна. Тийм учраас байцаалтын дараа би бичих зүйлтэй болохын тулд түүнийг та нарын өмнө, ялангуяа Агрийппас Хаан таны өмнө авчирлаа.
- 27 Учир нь хоригдолд тулгасан гэмт хэргүүдийг тодорхой болгохгүйгээр түүнийг илгээх нь надад утга учиргүй санагдаж байна гэв.
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.