-
Acts 5
- 1 Харин Ананиас гэдэг нэгэн эр эхнэр Сапфеиригийнхаа хамт нэгэн эзэмшлээ зараад
- 2 улмаар үнэ өртгөөс хэсгийг нь хадгалж үлдэв. Эхнэр нь ч бас мэдэж байсан юм. Тэгээд тэрбээр тодорхой хэсгийг нь авчраад, төлөөлөгчдийн хөлд тавилаа.
- 3 Гэтэл Пээтрос, Ананиас аа, зүрх сэтгэлийг чинь Сатаан яагаад Ариун Сүнсэнд худал хэлж бас газрын үнэ өртгөөс хэсгийг нь хадгалж үлдэх санаагаар дүүргээ вэ?
- 4 Байхдаа чинийх байгаагүй гэж үү? Мөн зарагдсаны дараа ч чиний мэдэлд байсан бус уу? Чи зүрх сэтгэлдээ яагаад ийм зүйлийг бүрэлдүүлээ вэ? Чи хүмүүнд биш, харин Шүтээнд худал хэллээ гэв.
- 5 Тэгтэл Ананиас эдгээр үгсийг сонсоод унаж, сүнсээ тавилаа. Улмаар эдгээрийг сонссон бүх хүний дээр үлэмж их айдас ирлээ.
- 6 Харин залуучууд босож, түүнийг ороон улмаар өргөж гаргаад булшлав.
- 7 Тэгээд гурав орчим цагийн зайтай болсны дараа, юу болсныг мэдээгүй байсан эхнэр нь орж иржээ.
- 8 Тэгэхэд нь Пээтрос түүнд, Та нар уг газрыг ийм үнээр зарсан эсэхээ надад хэлээч? гэж асуухад тэрээр, Тийм ээ, ийм үнээр гэлээ.
- 9 Тэгтэл Пээтрос түүнд, Яахаараа та нар Эзэний Сүнсийг сорихоор санаа нийлдэг байна аа? Ажигтун, нөхрийг чинь булшилсан хүмүүсийн хөл үүдэн дээр байгаа бөгөөд чамайг зөөж гаргана гэв.
- 10 Тэгэхэд эмэгтэй тэр даруй түүний хөлд унаж, сүнсээ тавьжээ. Тэгэхэд залуучууд орж ирэв. Тэгээд түүний үхсэнийг олж хараад улмаар өргөж гарган, нөхрийнх нь хажууд булшиллаа.
- 11 Улмаар хамаг чуулганы дээр бас эдгээрийг сонссон хүн бүрийн дээр үлэмж их айдас иржээ.
- 12 Түүнчлэн олон шинж тэмдэг болон гайхамшиг төлөөлөгчдийн гараар ард түмний дунд үйлдэгдэв. (Тэгэхэд тэд бүгд санаа нэгтэйгээр Соломооны сүүдрэвчинд байжээ.
- 13 Мөн үлдсэн хүмүүсийн нэг нь ч тэдэнтэй нэгдэж зориглосонгүй. Харин ард түмэн тэднийг агуу болгож байв.
- 14 Үүнчлэн эрчүүдээс ч бас эмэгтэйчүүдээс ч үй олон хүн итгэж, Эзэн рүү улам нэмэгджээ.)
- 15 Тийм учраас тэд өвчтэй хүмүүсийг гудамжнууд руу авчирч улмаар ор болон дэвсгэр дээр нь хэвтүүлжээ. Энэ нь тэдний хажуугаар өнгөрч яваа Пээтросын ядаж сүүдэр нь тэдний заримынх нь дээр тусаж болохын тулд ажээ.
- 16 Гэтэл бас ойр хавийн хотуудаас үй олон хүн Иерусалим руу ирэв. Тэд өвчтэй хүмүүсийг мөн бузар сүнснүүдэд эзэмдүүлсэн хүмүүсийг авчирчээ. Улмаар тэд нэг бүрчлэн эдгээгдлээ.
- 17 Тэгтэл тэргүүн тахилч болон түүнтэй хамт байсан бүх хүн (энэ нь Саддукачуудын бүлэглэл байв) боссон бөгөөд зэвүүцлээр дүүргэгдсэн байжээ.
- 18 Тэгээд тэд төлөөлөгчдөд гар хүрэн улмаар тэднийг нийтийн шоронд хийв.
- 19 Гэтэл Эзэний элч шоронгийн хаалгануудыг шөнөөр нээн, тэднийг гаргаад,
- 20 Яв, сүм дотор зогсоод, энэхүү амьдралын үгсийг бүгдийг нь ард түмэнд ярь гэлээ.
- 21 Тэгээд тэд үүнийг сонсоод, өглөө эрт сүм рүү орж улмаар заан сургажээ. Харин тэргүүн тахилч болон түүнтэй хамт байсан хүмүүс ирээд, зөвлөлийг бас Израйлийн хөвгүүдийн бүх удирдагчийн зөвлөлийг цуглуулав. Тэгээд тэднийг авчруулахаар шорон руу хүмүүс явуулжээ.
- 22 Харин албатууд очоод, шорон дотор тэднийг олсонгүй. Тэгээд буцаж ирээд хэлэхдээ,
- 23 Үнэхээр шорон хаалттай, бүрэн хамгаалалттай байгааг бас харуулууд хаалгануудын өмнө гадаа зогсож байгааг бид олж харсан. Харин бид онгойлгочихоод, дотор нь нэг ч хүн олсонгүй гэлээ.
- 24 Эдүгээ тэргүүн тахилч, сүмийн харуулын ахмад, ахлах тахилч нар эдгээр зүйлийг сонсохдоо энэ нь цаашид юу болох бол гэж тэдний талаар эргэлзжээ.
- 25 Тэгэхэд нэг хүн ирээд тэдэнд, Ажигтун, та нарын шоронд хийсэн нөгөө эрчүүд сүм дотор зогсоод улмаар хүмүүст заан сургаж байна гэв.
- 26 Тэгэхэд харуулын ахмад албатуудын хамт очоод, тэднийг хүч хэрэглэлгүй авчрав. Учир нь тэд чулуугаар шидүүлэх вий гэж ард түмнээс айсан ажээ.
- 27 Тэгээд тэднийг авчирчихаад, зөвлөлийн өмнө зогсоов. Улмаар тэргүүн тахилч тэднээс асууж,
- 28 Энэ нэрээр заан сургаж болохгүй гэж бид та нарт хатуу тушаасан биш үү? Гэтэл ажигтун, та нар Иерусалимыг сургаалаараа дүүргэлээ. Мөн энэ хүний цусыг бидний дээр буулгахыг зорьж байна гэв.
- 29 Тэгтэл Пээтрос болон төлөөлөгчид хариулж улмаар, Бид хүмүүнээс илүү Шүтээнд дуулгавартай байх ёстой.
- 30 Та нарын алж, модонд өлгөсөн тэрхүү Есүсийг бидний эцэг өвгөдийн Шүтээн босгосон.
- 31 Шүтээн Израйльд гэмшин эргэлтийг мөн гэмүүдээс уучлалтыг өгөхийн тулд түүнийг Хунтайж ба Аврагч байлгахаар баруун гараараа өргөмжилсөн юм.
- 32 Түүнчлэн бид бол энэ зүйлсийг гэрчлэх түүний гэрчүүд юм. Мөн Ариун Сүнс ч бас ийм бөгөөд түүнийг Шүтээн өөрт нь дуулгавартай хүмүүст өгсөн гэлээ.
- 33 Тэд үүнийг сонсохдоо зүрхэндээ зүсүүлж улмаар тэднийг алахаар зөвлөлдлөө.
- 34 Тэгтэл ард түмний дунд хүндтэй, хуулийн багш Гамалийл гэгч нэгэн Фариса хүн зөвлөл дотор босож, төлөөлөгчдийг түр зуур гадаа байлгахыг тушаав.
- 35 Тэгээд тэдэнд, Израйлийн эрчүүд ээ, та нар энэ хүмүүст юу хийх гэж байгаагаа өөрсдөдөө анхаараарай.
- 36 Учир нь энэ өдрүүдээс өмнө өөрийгөө агуу нэгэн мөн гэж сайрхсан Тэвдаас боссон. Түүнтэй дөрвөн зуу орчим тооны эрчүүд нийлсэн. Тэрбээр алуулсан бөгөөд түүнд дуулгавартай байсан болгон бүгдээрээ тараагдаад, юу ч үгүй болсон.
- 37 Энэ хүний дараа Галийлийн Иудаас татварын өдрүүдэд босож улмаар нэлээд хүнийг араасаа дагуулсан. Тэр ч бас мөхсөн. Түүнд дуулгавартай байсан болгон бүгдээрээ тараагдсан.
- 38 Тиймээс одоо би та нарт хэлье. Энэ хүмүүсээс холд. Тэгээд тэднийг орхи. Учир нь хэрэв энэ зөвлөгөө буюу энэ ажил хүмүүнээс аваас нурна.
- 39 Харин энэ нь Шүтээнээс юм бол та нар үүнийг нурааж чадахгүй. Эс бөгөөс та нар Шүтээний эсрэг тэмцэж буй харагдах болно гэв.
- 40 Тэгэхэд тэд түүнтэй санаа нийлжээ. Тэгээд төлөөлөгчдийг дуудуулж улмаар тэднийг ташуурдуулаад, Есүсийн нэрээр ярьж болохгүйг тэдэнд тушаагаад явууллаа.
- 41 Тэгэхэд тэд түүний нэрээс болж доромж хандуулах зохистойд тооцогдсондоо баярлан хөөрсөөр зөвлөлийн урдаас явжээ.
- 42 Тэгээд тэд өдөр бүр сүм дотор бас айл болгонд заан сургахаа бас Есүс Христийг тунхаглахаа зогсоосонгүй.
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.