-
Acts 24
- 1 Тэгээд таван өдрийн дараа тэргүүн тахилч Ананиас, ахлагч нартай бас Паулосын эсрэг захирагчид мэдээлсэн Тертюллос гэгч нэгэн өмгөөлөгчтэй хамт уруудан ирэв.
- 2 Улмаар түүнийг дуудаж гаргах үед Тертюллос буруутгаж эхлэн, Танаар дамжуулан бид агуу амар амгаланг эдэлдэг. Мөн таны холч бодлоор энэ үндэстэнд маш чухал үйл хэргүүд хийгддэг.
- 3 Эрхэмсэг Фийликс ээ, бид үүнийг үргэлж, хаа сайгүй бүхий л талархалтайгаар хүлээн авдаг.
- 4 Гэхдээ би танд олон юм нуршихгүйн тулд бидний цөөн үгийг өгөөмөр сэтгэлээрээ сонсохыг танаас гуйя.
- 5 Учир нь энэ хүн бол хор хөнөөлтэй бөгөөд дэлхий даяарх Жүүдүүдийн дунд бослого өдөөгч бас Назаретчуудын бүлэглэлийн гол толгойлогч гэдгийг бид олж мэдлээ.
- 6 Тэрбээр сүмийг бузарлахыг бас завдсан. Бид түүнийг барьсан бөгөөд хуулийнхаа дагуу шүүх гэж байлаа.
- 7 Гэтэл мянгатын дарга Люсиас ирж, түүнийг бидний гараас их хүч түрэмгийллээр булаан аваад,
- 8 буруутгагчдыг нь тан руу очихыг тушаасан. Та өөрөө түүнийг байцааснаар бидний түүнийг буруутгаж байгаа тэр бүх зүйлийн талаар олж мэдэх болно гэв.
- 9 Тэгэхэд Жүүдүүд ч бас энэ зүйлс тийм байсан гэцгээн дэмжлээ.
- 10 Тэгтэл Паулосыг ярь гэж түүн рүү захирагч дохисны дараа тэр хариулж, Миний мэдэхээр та олон жилийн турш энэ үндэстэнд шүүгч нь байсаар байгаа. Би өөрийнхөө төлөө баяртайгаар өчье.
- 11 Учир нь Иерусалим руу мөргөхөөр өгсөж очсоноос минь хойш ердөө арван хоёрхон өдөр болж байгаа тул та ойлгох биз.
- 12 Мөн намайг сүмд ч, синагогиудад ч, хотод ч хүнтэй маргалдаж байхыг бас хүмүүсийг үймүүлж байхыг тэд олж хараагүй.
- 13 Түүнчлэн одоо намайг буруутгаж байгаа зүйлсээ ч тэд нотолж чадахгүй.
- 14 Харин эдний тэрс үзэл гээд байгаа энэхүү замын дагуу би эцэг өвгөдийнхөө Шүтээнд тийн мөргөдгөө, хуульд бичигдсэн бүх зүйл болон эш үзүүлэгч нарт итгэдэг гэдгээ би танд хүлээн зөвшөөрч байна.
- 15 Түүнчлэн зөв шударга болон зөв шударга бус хүмүүсийн аль алинд нь үхэгсдээс босгогдолт байх болно гэдэг Шүтээн рүү хандсан найдвар надад бий. Үүнийг тэд өөрсдөө ч бас хүлээн зөвшөөрдөг.
- 16 Тэгээд ийм учраас би Шүтээний болон хүмүүний өмнө бүдрүүлэлтгүй ухамсартай байхыг үргэлж хичээдэг.
- 17 Эдүгээ олон жилийн дараа би өөрийн үндэстэнд өглөгүүд болон өргөлүүд өгөхөөр ирсэн.
- 18 Үүний дээр Азийн хэдэн Жүүдүүд намайг цугласан олны дунд ч биш, үймээн дунд ч биш, харин сүмд ариусгагдсан байхад олж харсан.
- 19 Хэрэв тэдэнд миний эсрэг ямар нэг юм байсан бол тэд л таны өмнө энд байж, намайг буруутгах ёстой байсан.
- 20 Харин энэ хүмүүс миний дотроос ёрын мууг олсон юм бол намайг зөвлөлийн өмнө зогсож байхад энд яриг.
- 21 Үхэгсдээс босголтоос болоод энэ өдөр би та нарт байцаагдаж байна гэж эдний дунд зогсоод хашгирсан энэ нэг үгнээс минь өөр юм байгаа бол бас яриг гэлээ.
- 22 Тэгэхэд энэхүү замын тухай илүү төгс мэдлэгтэй байсан Фийликс эдгээрийг сонсоод, Мянгатын дарга Люсиасыг ирэхээр та нарын асуудлыг би магадалъя гээд, тэдний хэргийг хойшлууллаа.
- 23 Тэгээд тэрбээр нэгэн зуутын даргад Паулосыг харгалзахыг бас түүнийг чөлөөтэй байлгахыг бас түүнд үйлчлэх эсвэл түүн рүү ирэх танилуудынх нь нэгийг ч хориглохгүй байхыг тушаав.
- 24 Тэгээд хэдэн өдрийн дараа Фийликс өөрийн эхнэр Жүүд эмэгтэй болох Дрүүсиллагийн хамт ирээд, Паулосыг дуудуулж, Христэд итгэх итгэлийн талаар түүнээс сонсжээ.
- 25 Тэгээд түүнийг зөв байдал, биеэ хянан захирах болон ирэх шүүлтийн тухай ярих үед Фийликс айдастай болж, Энэ удаа явж бай. Тохиромжтой цаг гарах үед би чамайг дуудъя гэж хариулав.
- 26 Өөрийгөө суллуулахын тулд Паулосыг өөрт нь мөнгө өгнө гэж тэр бас найдаж байжээ. Тиймээс тэр түүнийг байнга дуудаж, түүнтэй ярилцдаг байлаа.
- 27 Харин хоёр жилийн дараа Фийликсийн халааг Пооркиос Фийстос авчээ. Тэгэхэд Жүүдүүдэд тааламжтай зүйл үйлдэхийг хүсэж байсан Фийликс Паулосыг хорионд үлдээв.
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.