-
Mark 8
- 1 Тэр өдрүүдэд цугласан хүмүүс үй олноороо байсан бөгөөд ямар ч идэх юмгүй байлаа. Есүс шавь нараа дуудаад тэдэнд,
- 2 Би цугласан олныг өрөвдөж байна. Яагаад гэвэл эдүгээ тэд надтай хамт гурван өдөр байгаа бөгөөд ямар ч идэх юмгүй байна.
- 3 Тиймээс хэрэв би тэднийг юм идүүлэлгүй гэр лүү нь явуулбал тэд замдаа сульдана. Учир нь тэдний зарим нь холоос ирсэн гэв.
- 4 Тэгэхэд шавь нар нь түүнд, Эзгүй энэ газрын хаанаас хэн энэ хүмүүсийг талхаар цатгаж чадах билээ? хэмээн хариулав.
- 5 Харин тэр тэднээс, Та нарт хэдэн талх байна вэ? гэж асуулаа. Тэгэхэд нь тэд, Долоо гэв.
- 6 Улмаар тэрбээр хүмүүсийг газар суухыг тушаалаа. Тэгээд долоон талхыг авч талархаад, хугалж улмаар хүмүүсийн өмнө тавиулахын тулд шавь нартаа өгчээ. Тэгэхэд нь тэд хүмүүсийн өмнө тавилаа.
- 7 Мөн тэдэнд хэдхэн жижиг загас байв. Тэгээд тэр ерөөгөөд улмаар хүмүүсийн өмнө бас тавихыг тушаажээ.
- 8 Тийнхүү хүмүүс идээд цадав. Тэгээд тэд үлдсэн хэсгүүдтэй долоон сагсыг авлаа.
- 9 Тэгэхэд идсэн нь дөрвөн мянга орчим байв. Тэгээд тэр тэднийг явуулжээ.
- 10 Улмаар тэр шавь нартайгаа завинд тэр даруй ороод, Далманутаагийн хэсгүүд рүү ирлээ.
- 11 Тэгтэл Фарисачууд ирээд, түүнийг сорьж, тэнгэрээс шинж тэмдэг түүнээс эрэлхийлэн, түүнийг шалгааж эхлэв.
- 12 Тэгэхэд тэрбээр сүнсэн дотроо гүнээ санаа алдан, Энэ үеийнхэн яагаад шинж тэмдэг эрэлхийлдэг юм бэ? Үнэхээр би та нарт хэлье. Энэ үеийнхэнд ямар ч шинж тэмдэг өгөгдөхгүй гэлээ.
- 13 Тэгээд тэр тэднийг орхиод, дахин завинд орж, нөгөө тал руу явжээ.
- 14 Эдүгээ шавь нар талх авахаа мартсан байв. Завин дотор тэдэнд нэгээс илүү талх байсангүй.
- 15 Тэгтэл тэр тэдэнд, Анхаар. Фарисачуудын исгэдэг хөрөнгө болон Ироодисийн исгэдэг хөрөнгөнөөс болгоомжил гэж тушаав.
- 16 Тэгэхэд нь тэд хоорондоо, Бидэнд талх байхгүй учраас ингэж байна гэж хэлэлцжээ.
- 17 Тэгтэл Есүс үүнийг мэдээд тэдэнд, Талх байхгүй учраас гэж юунд та нар хэлэлцэнэ вэ? Та нар ухаараагүй бас ойлгоогүй л байна уу? Та нарын зүрх сэтгэл хатуурсан хэвээрээ юү?
- 18 Та нар нүдтэй байж хардаггүй, чихтэй байж сонсдоггүй юм уу? Бас та нар санахгүй байна уу?
- 19 Би таван талхыг таван мянгын дунд хуваахад та нар үлдсэн хэсгүүдээр дүүрэн хэдэн сагсыг авсан билээ? гэв. Тэд түүнд, Арван хоёр гэлээ.
- 20 Бас долоог дөрвөн мянгын дунд хуваахад та нар үлдсэн хэсгүүдээр дүүрэн хэдэн сагсыг авсан билээ? гэхэд тэд түүнд, Долоо гэв.
- 21 Тэгэхэд нь тэр тэдэнд, Та нар яахаараа ойлгодоггүй юм бэ? гэжээ.
- 22 Тэгээд тэр Витсайда руу явав. Тэгтэл хүмүүс сохор хүнийг түүн дээр авчраад, түүнд хүрэхийг түүнээс хичээнгүйлэн гуйжээ.
- 23 Тиймээс тэрбээр сохор хүнийг гараас нь бариад, түүнийг тосгоноос хөтөлж гадагш гаргалаа. Тэгээд нүдэн рүү нь нулиман, түүний дээр гараа тавиад, юм харж буй эсэхийг нь түүнээс асуув.
- 24 Тэгэхэд тэр хараад, Би хүмүүсийг алхаж буй мод шиг харж байна гэв.
- 25 Тэгэхээр нь тэр дахиад түүний нүдэн дээр гараа тавиад, түүнийг харуулав. Тэгэхэд тэр сэргээгдсэн бөгөөд хүн бүрийг тод харлаа.
- 26 Тэгтэл тэр, Тосгон руу бүү яв. Бас тосгонд байгаа хэнд ч бүү хэл гээд түүнийг гэр лүү нь явуулав.
- 27 Тэгээд Есүс болон түүний шавь нар Каисаареиа Фийлиппосын тосгод руу явлаа. Улмаар тэр замдаа шавь нараасаа асуун тэдэнд, Хүмүүс намайг хэн гэж ярьдаг вэ? гэв.
- 28 Тэгэхэд тэд, Иоаннис Баптист гэдэг. Бас зарим нь, Элийа харин бусад нь, Эш үзүүлэгч нарын нэг гэдэг гэж хариулжээ.
- 29 Тэгтэл тэр тэдэнд, Харин та нар намайг хэн гэж ярьдаг вэ? гэв. Гэтэл Пээтрос хариулж түүнд, Та бол Христ мөн гэлээ.
- 30 Тэгэхэд нь тэр өөрийнхөө тухай хэнд ч хэлж болохгүй гэж тэдэнд хатуу сануулжээ.
- 31 Мөн тэр тэдэнд, Хүмүүний Хүү олон зүйлээр зовох ёстой бөгөөд ахлагч нар, ахлах тахилч нар, бичээчдээр гологдож тэгээд алагдан улмаар гурав хоногийн дараа дахин босно гэдгээ заан сургаж эхлэв.
- 32 Тэгээд тэрбээр энэ үгийг илэрхий хэлсэн юм. Тэгэхэд Пээтрос түүнийг татан, түүнийг зэмлэж эхлэв.
- 33 Харин тэр эргэхдээ шавь нараа хараад, Пээтросыг зэмлэн, Сатаан аа, миний ардаас зайл. Учир нь чи Шүтээний зүйлсийг биш, харин хүмүүний зүйлсийг боддог гэв.
- 34 Тэгээд тэрбээр хүмүүсийг шавь нарынхаа хамт дуудаад тэдэнд, Миний араас ирэхийг хүсдэг хэн ч бай өөрийгөө үгүйсгээд, загалмайгаа үүрэн, намайг дагаг.
- 35 Учир нь амьдралаа аврахыг хүсэх хэн ч бай үүнийгээ алдана. Харин миний төлөө мөн сайн мэдээний төлөө амьдралаа алдах хэн ч бай тэрбээр үүнийгээ аварна.
- 36 Учир нь хэн нэгэн дэлхийг бүхэлд нь авсан ч сэтгэлээ алдвал түүнд ямар ашиг байх билээ?
- 37 Эсвэл хүмүүн сэтгэлийнхээ төлөө юуг солионд өгөх вэ?
- 38 Тийм учраас завхай бөгөөд гэмт энэ үеийнхэн дунд надаас мөн миний үгсээс ичих хэн ч бай түүнээс хүмүүний Хүү Эцэгийнхээ сүр жавхаан дунд ариун элч нарын хамт ирэхдээ бас ичих болно гэлээ.
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.