-
Mark 7
- 1 Дараа нь Иерусалимаас ирсэн Фарисачууд болон хэдэн бичээч түүн рүү хамтдаа ирлээ.
- 2 Тэгээд түүний шавь нарын зарим нь бузар буюу угаагаагүй гараар талх идэхийг тэд харахдаа буруутгав.
- 3 Учир нь Фарисачууд болон бүх Жүүд хүн ахмадуудын заншлыг сахиж, гар шуугаа угаагаагүй л бол иддэггүй ажээ.
- 4 Мөн зээлээс ирээд угаахгүй л бол иддэггүй байв. Түүнчлэн аяга, тогоо, зэс сав суулга болон ширээнүүдийн угаалга гэх мэт тэдний сахихаар хүлээн авсан өөр олон зүйл бий.
- 5 Тиймээс Фарисачууд болон бичээч нар түүнээс, Таны шавь нар яагаад ахмадуудын заншлын дагуу явахгүй, харин угаагаагүй гараар талх иддэг юм бэ? гэж асуулаа.
- 6 Тэгэхэд нь тэр хариулж тэдэнд, Хоёр нүүртэн та нарын талаар Ишаиа шударга эш үзүүлсэн нь ийн бичигдсэн байдаг. Энэ хүмүүс уруулаараа намайг хүндэтгэдэг. Гэвч зүрх сэтгэл нь надаас хол байдаг.
- 7 Харин тэд хүмүүний тушаалуудыг сургаал мэт заан сургаж, намайг дэмий хоосон хүндэлдэг.
- 8 Учир нь та нар Шүтээний тушаалыг хойш тавьж, тогоо болон аяганы угаалга гэх мэт хүмүүний заншлыг сахидаг бөгөөд үүнтэй адил өөр олон зүйлийг хийдэг гэв.
- 9 Улмаар тэр тэдэнд, Та нар өөрсдийн заншлыг сахихын тулд Шүтээний тушаалыг гаргууд үл ойшоодог.
- 10 Учир нь Мошээ, Эцгээ бас эхээ хүндэл. Эцэг эсвэл эхээ хараадаг нь үхлээр дуусаг гэж хэлсэн.
- 11 Харин та нар, Хэрэв хүн эцэг эсвэл эхдээ надаас танд тустай байж болох юу ч бай тэр нь Корбаан буюу өргөл гэж хэлбэл тэр хүн чөлөөлөгдөнө гэж хэлдэг.
- 12 Тэгээд эцэг эсвэл эхийнхээ төлөө хойшид юу ч хийхгүй байхыг та нар түүнд зөвшөөрдөг.
- 13 Та нар гаргасан заншлаараа Шүтээний үгийг хүчингүй болгодог. Тэгээд үүнтэй адил олон зүйлийг та нар хийдэг гэлээ.
- 14 Улмаар тэр бүх хүнийг дуудаад тэдэнд, Хүн бүр намайг сонс. Тэгээд ойлго.
- 15 Хүмүүний гаднаас дотор нь орж, түүнийг бузарлаж чадах зүйл үгүй. Харин хүмүүнийг бузарладаг нь түүнээс гардаг тэдгээр зүйл юм.
- 16 Хэрэв хэн нэг нь сонсох чихтэй бол сонсог гэв.
- 17 Тэгээд түүнийг хүмүүсээс салаад, айлд ороход шавь нар нь түүнээс зүйрлэлийн талаар асуужээ.
- 18 Тэгэхэд тэр тэдэнд, Та нар ч бас ийм мунхаг гэж үү? Гаднаас хүмүүний дотор орох ямар ч юм тэр хүнийг бузарлаж чадахгүй гэдгийг та нар ойлгохгүй байна уу?
- 19 Яагаад гэвэл энэ нь түүний зүрх сэтгэлд биш, харин гэдсэнд ордог. Тэгээд жорлон руу гарч, бүх хоол цэвэрлэгддэг гэв.
- 20 Улмаар тэр, Хүмүүнээс гардаг нь хүмүүнийг бузарладаг.
- 21 Учир нь дотроос, хүмүүний зүрх сэтгэлээс ёрын муу бодлууд, завхайрлууд, садар самуун явдлууд, аллагууд,
- 22 хулгайнууд, шунал, хорон санаа, заль мэх, тачаал, хорон нүд, доромжлол, бардамнал, мунхаглал гардаг.
- 23 Эдгээр бүх ёрын муу зүйл нь дотроос гардаг бөгөөд хүмүүнийг бузарладаг гэлээ.
- 24 Тэгээд тэндээс тэр босоод, Тюрос болон Сидооны хил хязгаар луу явж, нэгэн айлд оров. Улмаар тэрбээр үүнийг нь нэг ч хүн мэдэхгүй байхыг хүссэн боловч нууцлагдаж чадсангүй.
- 25 Учир нь бяцхан охин нь бузар сүнстэй нэгэн эмэгтэй түүний тухай сонсчихсон тул ирж, хөлд нь унав.
- 26 Харин тэр эмэгтэй Сюрофойнисса гарлын Грек хүн байсан бөгөөд охиноос нь чөтгөрийг зайлуулахыг түүнээс хичээнгүйлэн гуйлаа.
- 27 Гэтэл Есүс түүнд, Эхлээд хүүхдүүд цатгагдаг. Учир нь хүүхдийн талхыг авч, нохдод хаяж өгөх нь зохисгүй гэв.
- 28 Тэгтэл тэрээр хариулж түүнд, Тийм ээ, Эзэн. Гэхдээ ширээн доорх ноход ч бас хүүхдийн унагасан үйрмэгийг иддэг шүү дээ гэлээ.
- 29 Тэгэхэд нь тэр түүнд, Чи энэ үгнийхээ төлөө замаараа яв даа. Охиноос чинь чөтгөр зайллаа гэв.
- 30 Улмаар тэр гэртээ ирээд, чөтгөр зайлсныг мөн охиноо орон дээр хэвтэж байхыг олж харжээ.
- 31 Тэгээд тэрбээр дахиад Тюрос, Сидооны хил хязгаараас яваад, Декааполисийн хил хязгаар дундуур дайран Галийл тэнгист очжээ.
- 32 Тэгэхэд хүмүүс түүн дээр дүлий бөгөөд арайхийн ярьдаг хүнийг авчирч, түүний дээр гараа тавихыг түүнээс хичээнгүйлэн гуйв.
- 33 Тэгтэл тэр түүнийг цугласан олноос тусад нь аваачаад, хоёр чихэнд нь хуруугаа хийн улмаар нулимлаа. Тэгээд хэлэнд нь хүрлээ.
- 34 Тэгээд тэнгэр өөд хараад, санаа алдан түүнд, Эффатаа буюу Нээгдэгтүн гэв.
- 35 Тэгтэл түүний чих тэр даруй онгойсон бөгөөд хэлнийх нь холбоос суларчээ. Тийнхүү тэр тод ярилаа.
- 36 Тэгэхэд нь тэрбээр тэдэнд хэнд ч хэлж болохгүй гэж тушаав. Гэтэл тэрбээр тэдэнд тушаахын хэрээр тэд үүнийг улам их зарлаж
- 37 улмаар, Бүх зүйлийг тэр гаргууд хийлээ. Тэр дүлийг ч сонсдог, хэлгүйг ч ярьдаг болгож байна хэмээгээд хэмжээлшгүй их гайхаж байв.
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.