-
John 5
- 1 Үүний дараа Жүүдүүдийн нэгэн баяр болжээ. Тэгэхэд Есүс Иерусалим руу өгсөв.
- 2 Эдүгээ Иерусалимд хонины захын дэргэд таван сүүдрэвчтэй, Еврей хэлээр Витесдаа гэдэг усан сан байжээ.
- 3 Эдгээрийн доор асар олон тооны хараагүй, доголон, хатингар өвчтэй хүн усны эргэлтийг хүлээн хэвтдэг байв.
- 4 Учир нь энэ усан санд элч тодорхой үед бууж ирээд, усыг эргүүлдэг байжээ. Тэгэхэд эргэлдэж байгаа ус руу эхэнд гишгэсэн хэн ч бай ямар ч өвчтэй байсан эрүүл болгогддог байлаа.
- 5 Тэгэхэд гучин найман жил өвчтэй байсан нэгэн хүн тэнд байв.
- 6 Есүс түүний хэвтэж буйг хараад, өнөөг хүртэл удаан хугацаанд ийм байсныг нь мэджээ. Тэр түүнд, Чи эрүүл болгогдохыг хүсэж байна уу? гэв.
- 7 Өвчтэй хүн түүнд, Эрхэм ээ, ус эргүүлэгдэх үед усан сан руу намайг оруулах хүн байхгүй. Тэгээд намайг очиж байх зуур өөр хүн миний өмнө доошоо буудаг гэж хариуллаа.
- 8 Есүс түүнд, Бос, дэвсгэрээ аваад, алх гэв.
- 9 Гэтэл нөгөө хүн тэр даруй эрүүл болгогдож, дэвсгэрээ аваад алхлаа. Тэгэхэд тэр өдөр нь шаббаат байжээ.
- 10 Тиймээс Жүүдүүд эдгээгдсэн хүнд, Энэ бол шаббаат өдөр. Дэвсгэрээ авч явах чинь хуульд нийцгүй гэв.
- 11 Тэр тэдэнд, Намайг эрүүл болгосон хүн, Дэвсгэрээ аваад, алх гэж надад хэлсэн гэж хариулжээ.
- 12 Тэгэхэд нь тэд түүнээс, Чамд ямар хүн, Дэвсгэрээ аваад, алх гэж хэлсэн юм бэ? гэж асуув.
- 13 Тэгэхэд хэн байсныг нь эдгээгдсэн хүн мэдэхгүй байлаа. Учир нь тэр газарт олон хүн байсан тул Есүс чимээгүйхэн холдсон байжээ.
- 14 Дараа нь Есүс түүнийг сүм дотор олоод түүнд, Ажигтун, чи эрүүл болгогдсон. Цаашид гэм бүү хий. Эс бөгөөс чамд бүр муу зүйл болно гэлээ.
- 15 Мөнөөх хүн яваад улмаар өөрийг нь эрүүл болгосон нь Есүс байсан гэдгийг Жүүдүүдэд хэлжээ.
- 16 Тэгтэл үүнээс болоод Жүүдүүд Есүсийг хавчин улмаар түүнийг алахыг эрмэлзлээ. Яагаад гэвэл тэр эдгээр зүйлийг шаббаат өдөр хийсэн байв.
- 17 Харин Есүс тэдэнд, Миний Эцэг одоо ч ажиллаж байгаа бөгөөд би ч ажиллаж байна гэж хариулав.
- 18 Тэгтэл үүнээс нь болоод Жүүдүүд түүнийг алахыг бүр ч их эрмэлзлээ. Учир нь тэр зөвхөн шаббаатыг зөрчөөд зогсоогүй бас өөрийгөө Шүтээнтэй эн тэнцүү болгон, Шүтээнийг Эцэгээ гэж хэлсэн юм.
- 19 Дараа нь Есүс хариулж улмаар тэдэнд, Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье. Хүү өөрөөсөө юу ч хийж чадахгүй. Харин Эцэгийн юу хийж байгааг хардаг. Учир нь түүний хийдэг юу ч бай тэдгээрийг Хүү ч бас яг адил хийдэг.
- 20 Учир нь Эцэг Хүүдээ хайртай бөгөөд өөрийн хийдэг бүхнийг түүнд харуулдаг. Бас та нарыг гайхшруулахын тулд тэр түүнд эдгээрээс агуу ажлуудыг харуулна.
- 21 Учир нь Эцэг үхэгсдийг босгож, амилуулдаг шиг Хүү ч бас хүссэн хүнээ үүнчлэн амилуулдаг.
- 22 Учир нь Эцэг үнэндээ нэг ч хүнийг шүүдэггүй. Харин бүх шүүлтийг Хүүд өгсөн.
- 23 Энэ нь бүх хүн Эцэгийг хүндэтгэдэг шиг Хүүг хүндэтгэхийн тулд юм. Хүүг хүндэтгэдэггүй хүн түүнийг илгээсэн Эцэгийг хүндэтгэдэггүй хэрэг.
- 24 Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье. Миний үгийг сонсоод, намайг илгээсэн түүнд итгэдэг хүн мөнхийн амьдралтай болдог. Тэгээд яллалт руу очихгүй. Үнэндээ үхлээс амьдрал руу шилжсэн юм.
- 25 Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье. Цаг нь ирж байгаа бөгөөд одоо бол үхэгсэд Шүтээний Хүүгийн дууг сонсох үе юм. Улмаар сонсдогууд нь амьдарна.
- 26 Учир нь Эцэгт өөрийнх нь дотор амьдрал байдагтай адил Хүүд өөрийнх нь дотор амьдрал байлгах гэж ийнхүү түүнд өгсөн юм.
- 27 Түүнчлэн түүнд шүүлтийг гүйцэтгэх эрх мэдлийг ч бас өгсөн. Яагаад гэвэл тэр бол хүмүүний Хүү мөн.
- 28 Үүнд бүү гайхацгаа. Учир нь булшинд байгаа бүхэн түүний дуу хоолойг сонсох тэрхүү цаг ирж байна.
- 29 Тэгээд сайныг үйлдэгсэд нь амьдралын босгогдолт руу харин ёрын мууг үйлдэгсэд нь яллагдалтын босгогдолт руу явна.
- 30 Би өөрөөсөө юу ч хийж чадахгүй. Би сонсож байгаагаараа шүүдэг. Үнэхээр миний шүүлт зөв шударга байдаг. Яагаад гэвэл би өөрийн хүслийг бус, харин намайг илгээсэн Эцэгийн хүслийг эрэлхийлдэг.
- 31 Хэрэв би өөрийнхөө тухай гэрчилбэл гэрчлэл минь үнэн биш юм.
- 32 Миний тухай гэрчилдэг өөр нэгэн бий. Тэгээд миний тухай түүний гэрчилдэг гэрчлэл нь үнэн гэдгийг би мэддэг.
- 33 Та нар Иоаннис руу илгээсэн. Тэгэхэд тэр үнэнийг л гэрчилсэн.
- 34 Гэхдээ би хүмүүнээс гэрчлэл хүлээн авдаггүй. Харин би эдгээрийг ярьж байгаа нь та нар аврагдаж болохын тулд юм.
- 35 Тэр бол асаж бас гэрэлтэж буй дэн байсан. Тэгээд та нар түүний гэрэлд хэсэг зуур хөөрөн баярлахыг хүссэн.
- 36 Гэвч Иоаннисийнхаас илүү агуу гэрчлэл надад бий. Учир нь дуусгахын тулд Эцэгийн надад өгсөн ажлууд болох миний хийж байгаа энэхүү ажлууд нь Эцэг намайг илгээсэн гэж миний талаар гэрчилдэг юм.
- 37 Бас намайг илгээсэн Эцэг өөрөө миний талаар гэрчилдэг. Та нар хэзээ ч түүний дуу хоолойг сонсоогүй, төрхийг нь ч хараагүй.
- 38 Түүнчлэн түүний илгээсэн тэр хүнд та нар итгэдэггүй учраас та нарын дотор оршин буй түүний үг та нарт байхгүй.
- 39 Бичвэрүүдийг судалцгаа. Яагаад гэвэл та нар эдгээрийн дотроос мөнхийн амьдралтай болдог гэж боддог бөгөөд эдгээр нь миний тухай гэрчилдэг.
- 40 Гэсэн ч та нар амьдралтай болохын тулд над руу ирэхийг хүсдэггүй.
- 41 Би хүмүүнээс өргөмжлөл хүлээж авдаггүй.
- 42 Харин би та нарыг, та нарын дотор Шүтээний хайр байхгүй гэдгийг мэддэг.
- 43 Би Эцэгийнхээ нэрээр ирж байгаа бөгөөд та нар намайг хүлээж авахгүй байна. Хэрэв өөр нэгэн өөрийнхөө нэрээр ирвэл та нар түүнийг хүлээж авна.
- 44 Нэг нэгнээсээ өргөмжлөл хүлээн авдаг атлаа зөвхөн Шүтээнээс ирдэг тэр өргөмжлөлийг эрж хайдаггүй та нар яаж итгэж чадах юм бэ?
- 45 Би та нарыг Эцэгт буруутгана гэж бүү бодоцгоо. Та нарыг буруутгадаг нэгэн байдаг нь Мошээ юм. Түүнд та нар найддаг.
- 46 Учир нь та нар Мошээд итгэсэн бол надад итгэх байсан. Яагаад гэвэл тэр миний тухай бичсэн.
- 47 Харин та нар түүний бичсэн зүйлст итгэдэггүй юм бол миний үгст яаж итгэх билээ? гэв.
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.