-
Hebrews 9
- 1 Тиймээс үнэндээ эхний гэрээ нь бас Шүтээний үйлчлэлийн захирамжуудтай мөн дэлхий дэх ариун газартай.
- 2 Учир нь асар барьж босгогдсон. Эхнийх нь дотроо дэнгийн суурь болон ширээ бас үзмэрийн талхтай байсан. Энэ нь ариун газар гэж нэрлэгддэг.
- 3 Харин хоёр дахь хөшигний цаадах асар нь ариунаас Ариун гэж нэрлэгддэг байсан.
- 4 Энэ нь алтан бойпор, алтаар тойруулан бүрсэн гэрээний авдартай байсан. Үүн дотор нь мааннатай алтан тогоо бас Ахарооны нахиалсан таяг мөн гэрээний хавтангууд
- 5 бас дээр нь өршөөлийн суудлыг сүүдэрлэж буй сүр жавхааны херуувимууд байдаг байсан. Үүний талаар одоо бид нарийн ярьж чадахгүй.
- 6 Эдүгээ эдгээр зүйл ийнхүү бүрэн бэлтгэгдмэгц тахилч нар эхний асар луу үргэлж орон, Шүтээний үйлчлэлийг гүйцэтгэдэг байв.
- 7 Харин хоёр дахь руу нь тэргүүн тахилч ганцаараа жилд нэг удаа ордог байсан. Өөрийнхөө төлөө болон хүмүүсийн алдаануудын төлөө өргөх тэрхүү цусгүйгээр ордоггүй байсан.
- 8 Эхний асар бариастай хэвээр байсан үед хамгийн ариун луу орох зам хараахан ил болгогдоогүй байсан гэдэг үүнийг Ариун Сүнс ойлгуулж байна.
- 9 Тэр нь тухайн цаг үед зориулагдсан хэлбэр байсан юм. Үүн дотор өргөлүүд болон тахилуудын аль аль нь өргөгддөг байсан. Эдгээр нь үйлчлэл гүйцэтгэгчийг ухамсрын хувьд төгс болгож чаддаггүй байв.
- 10 Энэ нь өөрчлөн байгуулалтын цаг үе хүртэл тэдэн дээр зөвхөн хоол хүнс, уух юмс, янз бүрийн угаалга мөн махбодод хамаатай захирамжуудаар оноогдож байсан.
- 11 Харин Христ ирэх сайн зүйлсийн тэргүүн тахилч болж, энэхүү барилгаас бус хэмээн хэлэгдсэн, гараар бүтээгдээгүй, илүү агуу бас илүү төгс асраар ирсэн.
- 12 Бас бидний төлөөх мөнхийн золилтыг авчихаад, ямаанууд болон тугалнуудын цусаар биш, харин өөрийнхөө цусаар дамжуулан ариун газар луу ганц удаа орсон.
- 13 Учир нь хэрэв бузар хүмүүс дээр цацсан бухнууд болон ямаануудын цус, охин бярууны үнс махбодын цэвэршилт рүү ариусгадаг юм бол
- 14 мөнхийн Сүнсээр дамжуулан толбогүй өөрийгөө Шүтээнд өргөсөн энэхүү Христийн цус амьд Шүтээнд үйлчлүүлэхийн тулд та нарын ухамсрыг үхсэн үйлсүүдээс хэр илүү цэвэрлэх вэ?
- 15 Тэгээд энэ шалтгааны улмаас, дуудагдагсад мөнхийн өвийн амлалтыг хүлээн авч болохын тулд тэрбээр анхны гэрээсийн доор байсан хууль зөрчилтүүдээс нь зольж авах авалтын төлөөх үхлээр дамжуулан шинэ гэрээсийн зуучлагч мөн.
- 16 Учир нь гэрээс хаана байна, тэнд гэрээслэгчийн үхэл байх ёстой болдог.
- 17 Учир нь үхсэнийх нь дараа гэрээс хүчин төгөлдөр болдог. Яагаад гэвэл гэрээслэгч амьд байсаар байвал энэ нь хүчинтэй биш юм.
- 18 Тийм ч учраас анхны гэрээс ч бас цусгүйгээр идэвхжээгүй.
- 19 Учир нь Мошээ хуулийн дагуух заавар бүрийг ард түмэнд бүгдэд нь ярихдаа тугалнууд болон ямаануудын цусыг устай хамт мөн час улаан ноос ба хийссопос авч ном руу ч бас ард түмэн рүү бүгд рүү нь цацаад,
- 20 Энэ бол Шүтээний та нарт тушаасан тэрхүү гэрээсийн цус юм гэж хэлсэн.
- 21 Үүнээс гадна тэрбээр цусыг асар луу ч бас үйлчлэлийн бүх сав руу ч цацсан.
- 22 Мөн хуулийн дагуу бараг л бүх зүйл цусаар цэвэрлэгддэг бөгөөд цус урсгалтгүйгээр чөлөөлөлт гэж байдаггүй.
- 23 Тиймээс тэнгэрүүд дэх зүйлсийн төлөөллүүд нь тэдгээрээр харин тэнгэрийн зүйлс нь өөрсдөө тэдгээрээс илүү дээр тахилуудаар цэвэрлэгдэх шаардлагатай байсан.
- 24 Учир нь Христ гараар бүтээгдсэн ариун газрууд буюу жинхэнийх нь хуулбарууд руу бус, харин бидний төлөө Шүтээний оршихуйд эдүгээ үзэгдэхийн тулд тэнгэр лүү өөр лүү нь орсон.
- 25 Энэ нь тэргүүн тахилч ариун газар луу жил бүр өөр юмсын цустай ордог шиг тэрбээр өөрийгөө байн байн өргөхийн тулд биш юм.
- 26 Тийм бишсэн бол тэрбээр дэлхийн сууриас хойш байн байн зовох ёстой байхсан. Харин эдүгээ энэ үеийн төгсгөлд тэрбээр өөрийнхөө тахилаар гэмийг зайлуулах гэж нэг удаа үзэгдсэн.
- 27 Мөн нэг удаа үхэх нь хүмүүнд оноогдсончлон, харин дараа нь шүүлт байдаг.
- 28 Яг үүнчлэн Христ олны гэмүүдийг үүрэхийн тулд нэг удаа өргөл болгогдсон бөгөөд өөрийг нь хүсэн хүлээдэг хүмүүст аврал руу гэмээс ангидаар хоёр дахь удаагаа үзэгдэнэ.
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.