-
Hebrews 10
- 1 Учир нь ирэх сайн зүйлсийн сүүдэртэй харин уг зүйлсийн жинхэнэ төрх байдаггүй хууль нь ирэгсдийг жилийн жилд үргэлжлүүлэн өргөсөн тэрхүү тахилуудаар нь хэзээ ч төгс болгож чаддаггүй.
- 2 Тийм бишсэн бол тэд тахил өргөхөө болих байсан биш үү? Яагаад гэвэл нэгэнтээ цэвэр болгогдсон мөргөгчид цаашид гэмүүдийн талаарх ухамсарлахуйтай байх ёсгүй байсан.
- 3 Харин гэмүүдийн талаарх эргэн саналт жил бүр тэдгээр тахилаар байдаг.
- 4 Учир нь бухнууд болон ямаануудын цус гэмүүдийг зайлуулах боломжгүй.
- 5 Тиймээс тэрбээр энэ дэлхийд ирэхдээ, Та тахил болон өргөлийг хүсээгүй. Харин та надад бие бэлдсэн.
- 6 Шатаалт тахилууд болон гэмийн төлөөх тахилуудыг та таашаагаагүй гэсэн.
- 7 Тэгээд дараа нь би, Ажигтун, би таны (миний тухай бичигдсэн номын боть дахь) хүслийг үйлдэхээр ирээд байна, Шүтээн минь гэсэн.
- 8 Тэрбээр дээр хэлэхдээ, Тахил болон өргөл мөн шатаалт тахилууд болон гэмийн төлөөх өргөлийг та хүсээгүй бөгөөд хуулийн дагуу өргөл болгогдсон эдгээрийг таашаагаагүй гэсэн.
- 9 Тэгээд дараа нь, Ажигтун, би таны хүслийг үйлдэхээр ирээд байна, Шүтээн минь гэж хэлсэн. Тэрбээр хоёр дахийг нь тогтноохын тулд эхнийхийг нь зайлуулсан.
- 10 Энэхүү хүслээр бид Есүс Христийн биеийн бүгдийн төлөөх нэг удаагийн өргөлөөр дамжуулан ариусгагдаад байна.
- 11 Түүнчлэн тахилч бүр өдөр болгон үйлчлэн зогсдог бөгөөд гэмүүдийг хэзээ ч зайлуулж үл чадах тэрхүү адилхан тахилуудыг байнга өргөдөг.
- 12 Харин энэ хүн гэмүүдийн төлөөх үүрдийн ганц тахил өргөснийхөө дараа Шүтээний баруун гар талд заларсан.
- 13 Үүнээс хойш өөрийнх нь дайснуудыг хөлийнх нь гишгүүр болгох хүртэл хүлээж байгаа.
- 14 Учир нь тэрбээр ариусгагдсан хүмүүсийг ганцхан өргөлөөр үүрд төгс болгосон.
- 15 Үүнийг Ариун Сүнс ч бас бидэнд гэрчилдэг. Учир нь өмнөхийг хэлсний дараа тэрбээр,
- 16 Мөнөөх өдрүүдийн дараа миний тэдэнтэй байгуулах гэрээ ийм юм. Би тэдний зүрх сэтгэлд хуулиудаа байрлуулах бөгөөд оюун бодолд нь эдгээрийг бичнэ.
- 17 Мөн би тэдний гэмүүд болон хууль бус байдлуудыг цаашид үл санана гэж Эзэн хэлж байна гэсэн.
- 18 Эдүгээ эдгээрээс чөлөөлөлт хаана байна тэнд гэмийн төлөөх өргөл цаашид байхгүй.
- 19 Тийм учраас ахан дүүс ээ, хамгийн ариун луу Есүс Христийн цусаар,
- 20 түүний махбод гэгддэг хөшгөөр дамжуулан бидний төлөө түүний эхлүүлсэн тэрхүү шинэ бөгөөд амьд замаар орох эр зориг байгаа тул,
- 21 бас Шүтээний өргөөн дээрх тэргүүн тахилч байгаа тул
- 22 итгэлийн баттай байдал доторх үнэн зүрх сэтгэлтэйгээр ойртон очицгооё. Учир нь бид ёрын муу ухамсраас салгагдахын тулд зүрх сэтгэлдээ цацуулсан бөгөөд бидний биес цэвэр усаар угаагдсан.
- 23 Итгэлийн тунхаглалыг хэлбэлзэлгүйгээр бат баримталцгаая. (Учир нь амласан тэр бол итгэмжтэй.)
- 24 Мөн нэг нэгнээ хайр болон сайн үйлсүүд рүү өдөөхөд анхаарцгаая.
- 25 Зарим хүний зуршил болсончлон цугларалтаа орхилгүй харин мөнөөх өдөр ойртож байгааг харах тусмаа нэг нэгнээ илүү ихээр уриалцгаая.
- 26 Учир нь бид үнэний мэдлэгийг хүлээн авсныхаа дараа санаатайгаар гэм үйлдвэл цаашид гэмүүдийн төлөөх тахил бус,
- 27 харин шүүлтийн талаарх гарцаагүй айдаст хүлээлт мөн эсрэг этгээдийг залгих галт зэвүүцэл үлдэж байна.
- 28 Мошээгийн хуулийг үл ойшоосон нь хоёр эсвэл гурван гэрчийн доор өршөөлгүйгээр үхдэг байсан.
- 29 Тэгвэл Шүтээний Хүүг хөл доороо дэвсэлж мөн өөрийнхөө ариусгагдсан тэрхүү гэрээний цусыг ариун бус зүйл гэж үзээд улмаар энэрлийн Сүнсийг доромжилсон хүн хэчнээн дор шийтгэл хүртүүштэй гэж та нар бодож байна вэ?
- 30 Учир нь, Өшөө авалт бол минийх. Би хариуг нь авна хэмээн Эзэн хэлж байна гэсэн түүнийг бид мэддэг. Мөн дахиад, Эзэн өөрийнхөө ард түмнийг шүүнэ гэсэн.
- 31 Амьд Шүтээний гарт унах нь аймшигтай зүйл.
- 32 Харин та нар гэгээрүүлэгдсэнийхээ дараа зовлон зүдгүүрийн агуу тэмцлийг туулсан тэрхүү өмнөх өдрүүдээ эргэн сана.
- 33 Ингэхдээ та нар буруутгалууд болон зовлон зүдгүүрийн аль алинаар үзмэр болгогдсон. Мөн нөгөө талаар та нар ийм байдлаар хандагдсан хүмүүсийн хамсаатнууд болсон.
- 34 Учир нь хүлээснүүдэд байсан намайг та нар өрөвдсөн бөгөөд өөрсдөд чинь илүү сайн бас үргэлж орших эд хөрөнгө тэнгэрт бий гэдгийг та нар дотроо мэддэг тул эд зүйлсийн чинь дээрэмдэлтийг баяртайгаар хүлээн зөвшөөрсөн.
- 35 Тиймээс агуу хариу шан бүхий тэрхүү бат итгэлээ бүү хая.
- 36 Учир нь та нар Шүтээний хүслийг үйлдсэний дараа мөнөөх амлалтыг хүлээн авч болохын тулд та нарт тэвчээрийн хэрэгцээ бий.
- 37 Учир нь цаашид хэсэг хугацааны дараа ирэх нэгэн нь ирэх бөгөөд саатахгүй.
- 38 Эдүгээ зөв шударга хүн итгэлээр амьдарна. Харин хэрэв хэн нэгэн нь ухарвал түүнд миний сэтгэл тааламжгүй байна.
- 39 Гэхдээ бид бол мөхөл рүү ухардаг хүмүүсийнх биш, харин сэтгэлийн аврагдахуйд итгэдэг хүмүүсийнх юм.
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.