-
Revelation of John 21
- 1 Тэгээд би шинэ тэнгэр бас шинэ газрыг харлаа. Учир нь анхны тэнгэр ба анхны газар өнгөрчээ. Мөн цаашид тэнгис байсангүй.
- 2 Улмаар нөхөртөө зориулан гоёсон сүйт бүсгүй мэт бэлтгэгдсэн ариун хот, шинэ Иерусалим Шүтээнээс тэнгэрээс буухыг Иоаннис би харав.
- 3 Тэгтэл тэнгэрээс агуу дуу хоолой, Ажигтун, Шүтээний асар хүмүүстэй хамт агаад тэр тэдэнтэй хамт оршиж бас тэд түүний ард түмэн болно. Мөн Шүтээн өөрөө тэдэнтэй хамт байж, тэдний Шүтээн байх болно.
- 4 Түүнчлэн Шүтээн тэдний нүднээс бүх нулимсыг арчиж хаяна. Мөн цаашид үхэл бас гашуудал ч бас уйлаан ч байхгүй. Бас цаашид өвдөлт ч байхгүй. Яагаад гэвэл урьдах юмс өнгөрсөн гэхийг би сонслоо.
- 5 Тэгтэл хаан суудал дээр залрагч тэрбээр, Ажигтун, би бүгдийг шинэ болгож байна гэв. Тэгээд надад, Бич. Учир нь энэ үгс бол үнэн бөгөөд итгэмжтэй гэлээ.
- 6 Мөн тэр надад, Болчихлоо. Би бол Альфа ба Омега, эхлэл ба төгсгөл. Би цангасан хүнд амьдралын усны ундарганаас үнэгүй өгнө.
- 7 Ялагч нь бүгдийг өвлөнө. Улмаар би түүний Шүтээн байх бөгөөд тэр миний хүү байх болно.
- 8 Харин аймхай бас үл итгэдэг бас жигшигдсэн бас алуурчид бас янхантай явалдагчид бас хараалчид бас дүрс шүтэгчид бас бүх худалч хүн, тэдний хувь нь гал болон хүхрээр шатдаг нууран дотор байна. Энэ бол хоёр дахь үхэл мөн гэлээ.
- 9 Тэгтэл сүүлчийн долоон гамшиг дүүрэн долоон хултай байсан мөнөөх долоон элчийн нэг нь над дээр ирж улмаар надтай ярьж, Нааш ир. Чамд сүйт бүсгүй, Хурганы эхнэрийг харуулъя гэв.
- 10 Тэгээд агуу бас өндөр уул руу намайг сүнс дотор аваачиж улмаар Шүтээнээс тэнгэрээс бууж буй агуу хот, ариун Иерусалимыг надад харууллаа.
- 11 Энэ нь Шүтээний сүр жавхаатай бөгөөд гэрэл нь үнэт чулуу шиг, бүр хас чулуу шиг, болор мэт тунгалаг аж.
- 12 Түүнчлэн агуу бөгөөд өндөр хэрэмтэй. Арван хоёр хаалгатай бас хаалгануудын дэргэд арван хоёр элчтэй бас дээр нь нэрс бичигджээ. Энэ нэрс нь Израйлийн хөвгүүдийн арван хоёр овгийнх юм.
- 13 Дорнодод нь гурван хаалга. Умардад нь гурван хаалга. Өмнөдөд нь гурван хаалга. Өрнөдөд нь гурван хаалга.
- 14 Түүнчлэн хотын хэрэм нь арван хоёр суурьтай бөгөөд эдгээрийн дээр Хурганы арван хоёр төлөөлөгчийн нэрс байв.
- 15 Тэгэхэд надтай ярьсан түүнд хотыг болон үүний хаалгануудыг мөн үүний хэрмийг хэмжих алтан зэгс байлаа.
- 16 Улмаар мөнөөх хот дөрвөлжин буурилсан бөгөөд урт нь өргөнтэй нь адил аж. Тэгээд хотыг зэгсээр арван хоёр мянган стаадион гэж хэмжив. Үүний урт ба өргөн бас өндөр нь адилхан юм.
- 17 Мөн тэр үүний хэрмийг хүмүүний буюу элчийн хэмжүүрээр зуун дөчин дөрвөн тохой гэж хэмжлээ.
- 18 Мөн хэрмийн барилга нь хас бөгөөд хот нь тунгалаг шил мэт шижир алт байв.
- 19 Бас хотын хэрмийн сууриуд нь бүх төрлийн үнэт чулуугаар чимэглэгджээ. Эхний суурь нь хас, хоёр дахь нь индраанил, гурав дахь нь мана, дөрөв дэх нь маргад,
- 20 тав дахь нь гартаам, зургаа дахь нь нал, долоо дахь нь алтан молор, найм дахь нь биндэрьяа, ес дэх нь молор, арав дахь нь тод ногоон мана, арван нэг дэх нь хэлгий цэцгэн, арван хоёр дахь нь ягаан болор байлаа.
- 21 Түүнчлэн арван хоёр хаалга нь арван хоёр сувд бөгөөд хаалга тус бүр нь нэг сувд байв. Мөн хотын гудамж нь нэвт харагддаг шил мэт шижир алт байлаа.
- 22 Тэгээд би үүн дотор сүм харсангүй. Учир нь Бүхнээс Аугаа Эзэн Шүтээн ба Хурга үүний сүм юм.
- 23 Мөн хотод дотор нь гэрэлтүүлэх нарны ч бас сарны ч хэрэг байсангүй. Учир нь Шүтээний сүр жавхаа үүнийг гэрэлтүүлж байсан бөгөөд Хурга үүний гэрэл ажээ.
- 24 Улмаар аврагдсан үндэстнүүд гэрэлд нь алхана. Мөн газрын хаад яруу алдар болон хүндэтгэлээ үүн рүү авчирдаг.
- 25 Бас хаалганууд нь өдрөөр хэзээ ч хаагдахгүй. Яагаад гэвэл тэнд шөнө байхгүй.
- 26 Мөн тэд үүн рүү үндэстнүүдийн яруу алдар болон хүндэтгэлийг авчирна.
- 27 Түүнчлэн бузарладаг бас жигшүүрийг үйлддэг бас худлыг бий болгодог ямар ч зүйл хэзээ ч үүн рүү орохгүй. Харин Хурганы амьдралын номд бичигдэгсэд л орно.
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.