-
Revelation of John 19
- 1 Тэгээд эдгээр зүйлийн дараа тэнгэр дэх олон хүний нүсэр дуу хоолой, Аллилуиа. Аврал бас яруу алдар бас өргөмжлөл бас хүч чадал нь бидний Шүтээн Эзэнд.
- 2 Учир нь түүний шүүлтүүд үнэн бас зөв шударга. Учир нь дэлхийг өөрийн садарлалаар ялзруулсан мөнөөх агуу янхныг тэр шүүж бас түүний гараарх өөрийн боолуудын цусны өшөөг авсан гэхийг би сонслоо.
- 3 Улмаар тэд дахиад, Аллилуиа гэв. Ингээд түүний утаа мөнхийн мөнхөд бургиллаа.
- 4 Тэгтэл дөрөв ба хорин ахлагч мөн дөрвөн амьд бүтээл хаан суудалд заларсан Шүтээнд унаж бас мөргөн, Аминь. Аллилуиа гэв.
- 5 Тэгэхэд хаан суудлаас, Түүний боолууд ба түүнээс эмээгчид мөн бага ба их бүгд бидний Шүтээнийг магтагтун гэх дуу хоолой гарлаа.
- 6 Улмаар би асар олон хүний дуу хоолой мэт мөн олон усны дуу хоолой мэт бас хүчит аянганууд мэт дуу хоолой, Аллилуиа. Яагаад гэвэл бүхнийг захирагч Эзэн Шүтээн хаанчилдаг.
- 7 Бахдан баясаж бас баярлан хөөрч улмаар түүнд өргөмжлөлийг өргөцгөөе. Яагаад гэвэл Хурганы хурим ирлээ. Түүнчлэн түүний эхнэр өөрийгөө бэлэн болгожээ.
- 8 Мөн түүнд цэвэр бас цагаан нарийн маалингаар хувцаслах нь соёрхогдсон аж. Учир нь нарийн маалинга бол ариун хүмүүсийн зөв байдал юм гэхийг сонслоо.
- 9 Тэгээд тэр надад, Бичигтүн. Хурганы хуримын зоогонд дуудагдагсад жаргалтай гэв. Бас тэр надад, Эдгээр нь Шүтээний үнэн үгс юм гэлээ.
- 10 Улмаар би түүнд мөргөхөөр хөлд нь унав. Тэгтэл тэр надад, Харагтун, битгий. Би бол чиний хамтран үйлчлэгч бөгөөд Есүсийн гэрчлэл бүхий ах дүү чинь юм. Шүтээнд мөргө. Учир нь Есүсийн гэрчлэл бол эш үзүүллэгийн сүнс юм гэлээ.
- 11 Улмаар би тэнгэр нээгдсэнийг харлаа. Тэгтэл ажигтун, цагаан морь. Мөн түүн дээр мордсон нэгнийг Итгэмжит бас Үнэн гэдэг бөгөөд тэр зөв байдал дотор шүүж бас дайтдаг.
- 12 Харин түүний нүд галын дөл мэт бөгөөд толгой дээрээ олон титэмтэй аж. Мөн өөрөөс нь өөр хэн ч үл мэдэх тийм бичигдсэн нэгэн нэр түүнд байв.
- 13 Мөн тэрбээр цусанд дүрэгдсэн хувцас өмссөн байсан бөгөөд түүний нэрийг Шүтээний Үг гэдэг.
- 14 Тэгэхэд цагаан ба цэвэр нарийн маалингаар хувцасласан, тэнгэр дэх армиуд түүнийг цагаан морьд дээр дагажээ.
- 15 Мөн түүний амнаас хурц илд гарсан байгаа нь тэр үүгээр үндэстнүүдийг цохихын тулд юм. Улмаар тэр тэднийг төмөр таягаар захирна. Бас Бүхнээс Аугаа Шүтээний догшрол буюу хилэгнэлийн дарс шахагчийг тэр дэвсэлж байна.
- 16 Түүнчлэн хувцас болон ташаан дээр нь, ХААДЫН ХААН БАС ЭЗДИЙН ЭЗЭН гэсэн нэр бичигджээ.
- 17 Тэгээд би наран дотор зогсож буй нэгэн элчийг харлаа. Улмаар тэр чанга дуу хоолойгоор тэнгэрийн дунд нисэх бүх жигүүртэнд, Ир улмаар агуу Шүтээний зоогонд цугларагтун.
- 18 Тэгвэл та нар хаадын махбод болон ахмадуудын махбод бас хүчирхэг хүмүүсийн махбод бас морьдын махбод бас үүн дээр мордогсдын бас чөлөөт ба боол мөн бага ба их бүгдийн махбодыг идэх болно гэж хашгирлаа.
- 19 Тэгээд араатан мөн дэлхийн хаад бас тэдний армиуд нь мөнөөх морин дээр мордогчийн эсрэг бас түүний армийн эсрэг дайн хийхээр цугласныг би үзэв.
- 20 Тэгтэл араатан мөн түүнтэй хамт хуурамч эш үзүүлэгч баригдлаа. Тэр нь араатны тэмдгийг хүлээн авсан бөгөөд түүний хөшөөнд мөргөсөн хүмүүсийг араатны өмнө үйлдсэн тэрхүү гайхамшгуудаараа мэхэлсэн юм. Хоёуланг нь хүхрээр шатаж буй галан нуур луу амьдаар нь хаяв.
- 21 Улмаар үлдэгсэд нь морин дээр мордогчийн амнаас нь гарсан илдэнд хөнөөгдлөө. Тэгэхэд бүх жигүүртэн тэдний махбодоор цатгагджээ.
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.