-
Galatians 3
- 1 Мунхаг Галатиачууд аа, та нарын дунд Есүс Христ цовдлогдсон нь та нарын нүдний өмнө дүрслэгдсэн байхад энэ үнэнийг дагах хэрэггүй хэмээн хэн та нарыг илбэдчихэв ээ?
- 2 Би та нараас зөвхөн үүнийг л мэдэхийг хүсэж байна. Та нар Сүнсийг хуулийн үйлсүүдээр үү эсвэл итгэлийн сонсолтоор хүлээн авсан уу?
- 3 Та нар тийм мунхаг юм уу? Сүнсээр эхэлсэн та нар одоо махбодоор төгс болгогдож байгаа юм уу?
- 4 Та нар тийм олон зүйлд дэмий зовсон хэрэг үү? Тийм бол ёстой дэмий хэрэг болохсон.
- 5 Тиймээс тэрбээр та нарт Сүнсийг хангаж өгдөг бөгөөд та нарын дунд гайхамшгуудыг үйлддэг. Үүнийг тэрбээр хуулийн үйлсүүдээр үү эсвэл итгэлийн сонсолтоор дамжуулан үйлддэг үү?
- 6 Яг л Аврахаам Шүтээнд итгэж улмаар энэ нь түүнийг зөв байдалд тооцуулсан шиг юм.
- 7 Тиймээс итгэлээс байдаг хүмүүс нь Аврахаамын хүүхдүүд мөн гэдгийг та нар мэдэгтүн.
- 8 Шүтээн буруу номтнуудыг итгэлээр дамжуулан цагаатгана гэдгийг урьдаас харж байсан бичвэр, Бүх үндэстэн чамаар дамжин ивээгдэнэ гэдэг сайн мэдээг Аврахаамд өмнө нь тунхаглажээ.
- 9 Тиймээс итгэлээс байгчид нь итгэмжит Аврахаамын хамт ерөөгддөг.
- 10 Учир нь хуулийн үйлсүүдээс байдаг болгон нь хараал дор байдаг. Яагаад гэвэл, Бүгдийг нь үйлдүүлэхийн тулд хуулийн номонд бичүүлсэн тэдгээр зүйл дотор үргэлжлүүлэн байдаггүй хүн бүр хараагдсан гэж бичигдсэн байдаг.
- 11 Гэвч Шүтээний мэлмийд хуулиар цагаатгагддаг хүн байдаггүй нь тодорхой. Учир нь, Зөв шударга хүн итгэлээр амьдарна.
- 12 Гэтэл хууль нь итгэлээс биш байдаг. Харин, Эдгээрийг үйлддэг хүн эдгээрийн дотор амьдарна гэдэг.
- 13 Модонд өлгөгдсөн хүн бүр хараагдсан гэж бичигдсэн байдаг учраас Христ бидний төлөө хараал болгогдсоноор биднийг хуулийн хараалаас чөлөөлсөн.
- 14 Энэ нь, Аврахаамын ивээл Есүс Христээр дамжин Жүүд бусчуудад ирэхийн тулд юм. Энэ нь, бид Сүнсний талаарх амлалтыг итгэлээр дамжин хүлээн авч болохын тулд юм.
- 15 Ахан дүүс ээ, би хүмүүний дагуу ярьж байна. Хүмүүний гэрээ байлаа ч батлагдсан л бол хэн ч хүчингүй болгож эсвэл үүн дээр нэмдэггүй.
- 16 Эдүгээ Аврахаам болон түүний үрд амлалтууд айлдагдсан. Тэрбээр олны талаар, Тэгээд үрст гэж биш, харин нэгнийх нь талаар, Тэгээд чиний үрд гэж хэлсэн. Тэр нь Христ юм.
- 17 Мөн би үүнийг хэлье. Өмнө нь Шүтээнээр Христ дотор батлагдсан гэрээг дөрвөн зуун гучин жилийн дараа бий болсон хууль нь үр нөлөөгүй амлалт болгохын тулд хүчингүй болгож чадахгүй.
- 18 Учир нь өв залгамжлал хуулиас байдагсан бол энэ нь цаашид амлалтаас биш байхсан. Харин Шүтээн үүнийг Аврахаамд амлалтаар өгсөн.
- 19 Тэгвэл хууль юуны тулд байдаг юм бэ? Энэ нь амлалт өгөгдсөн түүнд тэрхүү үр ирэх хүртэл хууль зөрчилтүүдээс болоод нэмж өгөгдсөн бөгөөд зуучлагчийн гарт элч нараар тушаагдсан.
- 20 Эдүгээ зуучлагч нь ганцын зуучлагч биш байдаг. Гэтэл Шүтээн бол ганц.
- 21 Тэгвэл хууль нь Шүтээний амлалтуудын эсрэг юм уу? Огтхон ч үгүй. Учир нь хэрэв амьдрал өгч чаддаг хууль өгөгдсөн байсан бол зөв байдал нь үнэндээ хуулиар байх байсан.
- 22 Харин бичвэр бүгдийг гэмийн дор хашсан нь Есүс Христэд итгэх итгэлээр ирдэг уг амлалт итгэдэг хүмүүст өгөгдөхийн тулд юм.
- 23 Харин итгэл ирэхээс өмнө бид хуулийн дор хоригдож, хожим илчлэгдэх итгэл рүү хашигдсан байлаа.
- 24 Тиймээс бид итгэлээр цагаатгагдаж болохын тулд хууль нь биднийг Христ рүү аваачих бидний хөтлөн чиглүүлэгч болжээ.
- 25 Харин итгэл ирсний дараа, бид цаашид хөтлөн чиглүүлэгчийн доор байхаа больдог.
- 26 Учир нь та нар бүгдээрээ Есүс Христэд итгэх итгэлээр Шүтээний хүүхдүүд мөн.
- 27 Учир нь та нараас Христ рүү баптизм хийлгэсэн болгон нь Христийг өмссөн.
- 28 Жүүд ч бай, Грек ч бай, боол ч бай, чөлөөт хүн ч бай, эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хамаагүй. Яагаад гэвэл та нар бүгд Христ Есүс дотор нэг билээ.
- 29 Харин та нар Христийнх юм бол тийнхүү та нар Аврахаамын үр бөгөөд амлалтын дагуу өв залгамжлагчид мөн.
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.