-
Ephesians 6
- 1 Хүүхдүүд ээ, Эзэн дотор эцэг эхдээ дуулгавартай бай. Учир нь энэ бол зөв юм.
- 2 Эцэг бас эхээ хүндэл. (Энэ бол амлалттай анхны тушаал.)
- 3 Тэгвэл энэ нь чамд сайн байх бөгөөд чи газар дээр урт наслах болно.
- 4 Мөн эцгүүд ээ, та нар хүүхдүүдээ хилэгнэл рүү бүү өд. Харин тэднийг Эзэний сахилгажуулалт ба сургамжлал дотор хүмүүжүүл.
- 5 Боолууд аа, махбодын дагуух эздэдээ Христэд адилаар айдас ба чичрэлттэйгээр чин сэтгэлээсээ дуулгавартай бай.
- 6 Хүмүүнд нийцүүлэгчид шиг нүд хариулах үйлчлэлээр биш, харин Шүтээний хүслийг зүрх сэтгэлээсээ үйлддэг Христийн боолуудын ёсоор,
- 7 хүмүүст биш, харин Эзэнд адилаар сайн хүсэлтэйгээр үйлчил.
- 8 Боол ч бай, эрх чөлөөт ч бай, аливаа хүн сайн юуг ч бай үйлдвэл тэрбээр Эзэнээс адилхныг хүлээн авна гэдгийг мэд.
- 9 Мөн эзэд ээ, та нар заналхийллийг орхиж, тэдэнд адилхан зүйлсийг үйлд. Та нарын ч Эзэн тэнгэрт байгаа бөгөөд түүнд ялгаварлал гэж байдаггүй гэдгийг мэд.
- 10 Эцэст нь, ахан дүүс минь, Эзэн дотор болон түүний аугаа байдлын хүч чадал дотор хүчтэй бай.
- 11 Та нар элээний заль мэхний эсрэг зогсох чадвартай байж болохын тулд Шүтээний цогц хуяг дуулгыг өмс.
- 12 Учир нь бид бол махбод болон цусны эсрэг биш, харин захиргаануудын эсрэг, эрх мэдлүүдийн эсрэг, энэ дэлхийн харанхуй байдлын захирагчдын эсрэг, тэнгэр дэх газруудад буй сүнслэг хорон муу байдлын эсрэг барилддаг.
- 13 Тиймээс та нар ёрын муу өдөрт эсрэг зогсох чадвартай болж болохын тулд Шүтээний цогц хуяг дуулгыг ав. Тэгээд бүгдийг гүйцээчихээд цэх зогс.
- 14 Тиймээс цэх зогс. Ингэхдээ та нар бүсэлхийгээрээ үнэнийг бүсэл бас зөв байдлын цээжний хуягийг байлга.
- 15 Мөн хөлдөө амар тайвны сайн мэдээний бэлэн байдлыг углаж үд.
- 16 Бүхнээс илүүтэйгээр итгэлийн энэхүү бамбайг ав. Үүгээр хорон муугийн бүх галт сумыг унтраах чадвартай болох болно.
- 17 Бас авралын дуулгыг мөн Шүтээний үг болох Сүнсний сэлмийг ав.
- 18 Сүнс дотор бүхий л гуйлт ба хүсэлттэйгээр үргэлж гуйлт хий. Тэгээд бүхий л тууштай байдал ба хүсэлт дотор үүндээ бүх ариун хүмүүсийн төлөө
- 19 бас миний төлөө сонор сэргэг бай. Энэ нь надад үг өгөгдөхийн тулд, би амаа зоригтой нээхийн тулд юм. Тэгвэл би сайн мэдээний нууцыг мэдүүлэх болно.
- 20 Үүний төлөө би хүлээснүүд доторх элчин сайд билээ. Тийнхүү би үүн дотроо ярих ёстойгоороо зоригтой ярьж чадах юм.
- 21 Харин миний үйл хэргүүд болон хэрхэн ажиллаж буй талаар минь та нар бас мэдэж болохын тулд Эзэн доторх хайрт дүү бөгөөд итгэмжит үйлчлэгч Тюхикос бүх зүйлийг та нарт мэдүүлэх болно.
- 22 Би түүнийг энэхүү зорилгын дагуу та нар луу илгээсэн нь та нар бидний талаар мэдэх бас тэрбээр та нарын зүрх сэтгэлийг тайтгаруулахын тулд юм.
- 23 Шүтээн Эцэг ба Эзэн Есүс Христээс амар тайван нь бас итгэл бүхий хайр нь ахан дүүст байг.
- 24 Бидний Эзэн Есүс Христийг чин сэтгэлээсээ хайрладаг бүгдтэй хамт энэрэл байг. Аминь.
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.