-
2 Timothy 4
- 1 Тийм учраас Шүтээний өмнө бас амьд ба үхэгсдийг өөрийн үзэгдэлт болон хаанчлалынхаа үеэр шүүх Эзэн Есүс Христийн өмнө би чамд
- 2 үгийг тунхаглаж, зохистой үед нь ч, зохисгүй үед нь ч бэлэн байж, бүхий л тэвчээр ба сургаалтайгаар гэмшүүлж, зэмлэж, уриалахыг даалгаж байна.
- 3 Учир нь тэд эрүүл зөв сургаалыг үл тэвчин харин ч чих нь загатнаж, өөрсдийнхөө хүсэл тачаалуудын дагуу багш нарыг өөрсөд рүүгээ бөөгнүүлэх
- 4 мөн тэд чихээ үнэнээс эргүүлж улмаар үлгэр домог руу эргүүлэгдэх тийм цаг ирнэ.
- 5 Харин чи бүх зүйлд эрүүл саруул ухаантай бай. Зовлон бэрхшээлийг туулж, сайн мэдээ тунхаглагчийн ажлыг хийж, үйлчлэлээ бүрэн батал.
- 6 Учир нь одоо ч би тахил болоход бэлэн байгаа бөгөөд миний орхин одохуйн цаг хаяанд байна.
- 7 Би сайн тэмцлээр тэмцсэн. Би уралдааны замаа дуусгасан. Би энэхүү итгэлийг сахисан.
- 8 Түүнчлэн зөв байдлын титэм миний төлөө хадгалагдаж байгаа. Зөв шүүгч Эзэн үүнийг надад мөнөөх өдөр өгөх бөгөөд зөвхөн надад биш, харин өөрийнх нь үзэгдэлтийг хайрладаг бүгдэд бас өгнө.
- 9 Над руу хурдан ирэхийг чармай.
- 10 Учир нь Крийскис Галатиа руу, Тийтос Далматиа руу харин Димас өнөөгийн дэлхийг хайрласан тул намайг орхиж, Тэссалонийки руу явсан.
- 11 Зөвхөн Лукаас надтай хамт байна. Мааркосыг аваад, өөртэйгөө хамт авчраарай. Учир нь тэрбээр энэхүү үйлчлэлд надад тустай.
- 12 Мөн би Тюхикоосыг Ээфэсос руу явуулсан.
- 13 Чи ирэхдээ Троас дахь Каарпост миний үлдээсэн дээл, номнууд, ялангуяа илгэн цаасан дээрх бичээснүүдийг авчраарай.
- 14 Зэсийн дархан Александрос надад маш их ёрын мууг үйлдсэн. Эзэн түүнд үйлсүүдийнх нь дагуу шан хүртээнэ.
- 15 Чи ч бас түүнээс болгоомжил. Яагаад гэвэл тэр бидний үгсийг асар ихээр эсэргүүцсэн.
- 16 Миний анхны өмгөөлөл дээр хэн ч надтай хамт байгаагүй харин бүгд намайг орхисон. Энэ нь тэдэнд бүү тооцогдоосой гэж би Шүтээнээс гуйж байна.
- 17 Гэвч надаар дамжин номлол бүрэн мэдэгдэж, Жүүд бусчууд бүгд сонсож болохын тулд Эзэн надтай хамт байж, намайг хүчирхэгжүүлсэн. Бас би арслангийн амнаас аврагдсан.
- 18 Мөн Эзэн намайг ёрын муу үйлс бүрээс аварч улмаар өөрийнхөө тэнгэрийн хаанчлал руу хадгална. Түүнд яруу алдар мөнхийн мөнхөд байг. Аминь.
- 19 Приска, Акюлас болон Онисийфоросын гэрийнхэнд мэнд хүргээрэй.
- 20 Ээрастос Кооринтост үлдсэн. Харин Троофимос өвдсөн тул би Мийлитост үлдээсэн.
- 21 Чи өвлөөс өмнө ирэхийг чармай. Чамд болон Пуудис, Лийнос, Клаудиа нарт мөн бүх ахан дүүст Эүвүлос мэнд хүргэж байна.
- 22 Эзэн Есүс Христ чиний сүнстэй хамт байг. Энэрэл чамтай хамт байг. Аминь.
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.