-
2 Peter 2
- 1 Гэхдээ ард түмний дунд ч бас хуурамч эш үзүүлэгч нар байсан шиг та нарын дунд хуурамч багш нар байх болно. Тэд хараагдууштай тэрс үзлүүдийг нууцаар авчирч, бүр өөрсдийг нь худалдан авсан Эзэнийг үгүйсгэн, өөрсөд дээрээ түргэн сүйрлийг авчирна.
- 2 Тэгээд тэдний сүйрлийн замуудыг олон хүн дагах болно. Тэднээс болоод үнэний зам муугаар хэлэгдэнэ.
- 3 Тэгээд шуналаасаа болоод тэд та нарыг зохиомол үгсээр арилжина. Тэдний шүүгдэлт удаан саатдаггүй бөгөөд тэдний сүйрэл нойрмоглодоггүй.
- 4 Учир нь хэрэв Шүтээн гэм үйлдсэн элч нарыг хэлтрүүлэлгүй там руу хаяж, шүүлт рүү хадгалахын тулд харанхуйн гинжнүүдэд тушаасан юм бол
- 5 мөн сүсэг бишрэлгүйчүүдийн дэлхий дээр үер авчран, хуучин дэлхийг хэлтрүүлэлгүй харин зөв байдлын номлогч Ноах зэрэг найман хүнийг аварсан юм бол
- 6 мөн хожмын сүсэг бишрэлгүй амьдрагчдад жишээ болгон, Соодома болон Гооморраг үнс болгон устган шийтгэсэн юм бол
- 7 улмаар ёс бусын бузар хэв маягаар дарамтлагдсан байсан зөв шударга Лоотыг аварсан юм бол
- 8 (Учир нь энэ зөв хүн тэдний дунд оршсоноор тэдний хууль бус үйл хэргүүдийг өдрөөс өдөрт харж бас сонсон, зөв сэтгэлээ дарамтлуулж байлаа.)
- 9 Эзэн сүсэг бишрэлтэйг уруу татлагуудаас хэрхэн чөлөөлөхөө мөн шийтгүүлэх шүүлтийн өдрийг нь хүртэл зөв бусчуудыг
- 10 гэхдээ ялангуяа бузар байдлын хүсэл тачаал дотор махбодын дагуу алхагчдыг мөн засаг төрийг эсэргүүцэгчдийг хэрхэн хадгалахаа мэддэг. Зоргоороо, хүслээрээ байдаг тэд ихэс дээдсийн талаар муулчлахаасаа айдаггүй.
- 11 Бүр эрх мэдэл ба хүч чадлын хувьд илүү агуу элч нар ч хүртэл тэдний эсрэг доромж буруутгалыг Эзэний өмнө авчирдаггүй.
- 12 Харин олзлогдож бас устгагдахаар бүтээгдсэн төрөлхийн хэрцгий араатнууд мэт тэд өөрсдийнхөө мэддэггүй зүйлсийн талаар муулчилдаг. Мөн тэд өөрсдийнхөө ялзрал дотор бүрмөсөн мөхөөгдөх
- 13 бөгөөд өдрийн цагаар бослого үймээн дэгдээхийг таашаал мэт тооцдог хүмүүсийн ёсоор тэд зөв бус байдлын шанг хүлээн авна. Та нартай хамт найрлахдаа заль мэхээрээ өөрсдийгөө баясгадаг тэд бол толбонууд бас өө сэвнүүд юм.
- 14 Тэд завхайрлаар дүүрэн нүдтэй бөгөөд гэмээс больж чаддаггүй, мэхэлдэг тогтворгүй сэтгэлүүд. Тэд зүрх сэтгэлээ шуналд дадлагажуулсан, хараагдсан хүүхдүүд.
- 15 Тэд зөв замыг хаясан бөгөөд Босоорын хүү Билаамын замыг дагаж гажсан. Тэрбээр зөв бус байдлын шан хөлснүүдэд дурласан.
- 16 Гэвч тэрбээр хууль бусынхаа төлөө зэмлэгдсэн. Ярих чадваргүй илжиг хүмүүний дуу хоолойгоор ярьж, энэ эш үзүүлэгчийн солиорлыг хорьсон.
- 17 Энэ хүмүүс бол усгүй худагнууд, шуурганд туугдсан үүлс юм. Харанхуйн тас хар нь тэдний төлөө үүрд хадгалагдчихсан.
- 18 Учир нь тэд хоосон байдлын агуу хийрхсэн үгсээр ярихдаа гажуудал дотор амьдрагсдаас бүрэн зайлсан хүмүүсийг махбодын хүсэл тачаалуудаар, хазааргүй тачаалаар дамжуулан урхиддаг.
- 19 Тэд тэдэнд эрх чөлөөг амладаг ч өөрсдөө ялзралын боолууд байдаг. Учир нь хүн хэнээр дийлдэнэ, тэрбээр түүнийхээ боолчлолд ордог.
- 20 Учир нь тэд Эзэн ба Аврагч Есүс Христийн тухай мэдлэгээр дамжуулан дэлхийн бохирдолтуудаас зайлсныхаа дараа дахин үүнтэй хутгалдаж бас дийлдвэл тэдний удаах төгсгөл нь эхнийхээсээ бүр дор болдог.
- 21 Яагаад гэвэл тэдний хувьд зөв байдлын замыг мэдсэний дараа өөрсдөд нь хүргэгдсэн ариун тушаалаас эргэснээс үүнийг мэдээгүй байсан нь дээр байсан.
- 22 Гэвч, Нохой бөөлжис рүүгээ дахин эргэдэг бас угаагдсан байсан мэгж шаварт хөлбөрдөг гэдэг үнэн зүйрлэлийн дагуу байдал тэдэнд тохиолдсон хэрэг.
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.