-
1 Corinthians 11
- 1 Та нар намайг даган дуурайгчид бай. Яг л би бас Христийг даган дуурайдаг шиг.
- 2 Эдүгээ ахан дүүс ээ, та нар намайг бүх зүйл дээр санаж бас миний та нарт хүргэсэн захирамжуудыг ёсоор нь сахиж байгаа учраас би та нарыг магтъя.
- 3 Гэвч эр хүн бүрийн тэргүүн нь Христ түүнчлэн эмэгтэй хүний тэргүүн нь эр хүн бас Христийн тэргүүн нь Шүтээн мөн гэдгийг би та нарт мэдүүлье.
- 4 Толгойгоо бүтээн гуйлт хийж эсвэл эш үзүүлж байгаа эр хүн бүр тэргүүнээ гутааж буй хэрэг.
- 5 Харин толгойгоо бүтээгээгүй гуйлт хийдэг эсвэл эш үзүүлдэг эмэгтэй хүн бүр тэргүүнээ гутааж буй хэрэг. Яагаад гэвэл энэ нь түүний хувьд үсээ хусуулсантай адил юм.
- 6 Учир нь хэрэв тэр эмэгтэй нь бүтээгээгүй бол үсээ бас хяргуулаг. Харин үсээ хяргуулах эсвэл хусуулах нь эмэгтэй хүнд ичгүүр юм бол толгойгоо бүтээг.
- 7 Яагаад гэвэл эр хүн толгойгоо үнэхээр бүтээх ёсгүй. Тэр бол анхнаасаа л Шүтээний дүр төрх ба яруу алдар юм. Харин эмэгтэй хүн бол эр хүний яруу алдар юм.
- 8 Учир нь эр хүн эмэгтэй хүнээс биш, харин эмэгтэй хүн эр хүнээс үүсэлтэй.
- 9 Яагаад гэвэл бас эр хүн эмэгтэй хүнээс болоод биш, харин эмэгтэй хүн эр хүнээс болоод бүтээгдсэн.
- 10 Ийм шалтгааны улмаас эмэгтэй хүн толгой дээрээ эрх мэдэлтэй байх ёстой нь элч нараас болсон.
- 11 Гэвч бас эр хүн эмэгтэй хүнгүйгээр бас эмэгтэй хүн эр хүнгүйгээр Эзэн дотор байдаггүй.
- 12 Яагаад гэвэл эмэгтэй хүн эр хүнээс шиг үүнчлэн эр хүн ч бас эмэгтэй хүнээс юм. Харин бүх зүйл Шүтээнээс байдаг.
- 13 Өөрсдөдөө шүүн тунгаа. Эмэгтэй хүн толгойгоо бүтээхгүйгээр Шүтээнд гуйлт хийх нь зохистой юу?
- 14 Хэрэв эр хүн урт үстэй байвал энэ нь түүнд ичгүүр гэдгийг угаас заяагдсан байдал өөрөө та нарт сургадаг биш үү?
- 15 Харин эмэгтэй хүн урт үстэй байвал энэ нь түүнд яруу алдар юм. Яагаад гэвэл үс нь түүнд бүтээлгийн оронд өгөгдсөн.
- 16 Гэхдээ хэн нэгэнд маргаантай санагдаж байгаа бол, бидэнд бас Шүтээний чуулгануудад ч ийм заншил байдаггүй.
- 17 Эдүгээ та нар илүү сайны төлөө биш, харин илүү муугийн төлөө цуглардгийг би сайшаахгүй байгаагаа үүгээр тунхаглая.
- 18 Учир нь юуны өмнө, та нар чуулганд цуглахад та нарын дунд хуваагдлууд гардаг гэж би сонссон бөгөөд үүний заримд нь итгэж байна.
- 19 Учир нь шалгарсан хүмүүс та нарын дунд ил болгогдож болохын тулд тэрс үзлүүд ч бас та нарын дунд байх ёстой болдог.
- 20 Тиймээс нэг дор та нарын цуглаж байгаа чинь Эзэний зоогийг идэхийн тулд биш аж.
- 21 Учир нь идэхдээ хүн бүр өөрийнхөө зоогийг нөгөөгийнхөө өмнө иддэг. Тэгээд нэг нь өлсгөлөн харин нөгөө нь согтуу байдаг.
- 22 Юу? Та нарт идэж, уух гэр орон байхгүй юу? Эсвэл та нар Шүтээний чуулганыг дорд үзэж бас юм байхгүй хүмүүсийг ичээж байгаа юм уу? Би та нарт юу гэж хэлэх вэ? Үүнд чинь би та нарыг сайшаах уу? Би та нарыг сайшаахгүй.
- 23 Учир нь би Эзэнээс хүлээн авсан тэрхүү зүйлээ бас та нарт дамжуулсан. Энэ нь, Эзэн Есүс тушаагдсан тэр шөнөө талх аваад,
- 24 улмаар талархал өргөчихөөд хугалан, Аваад, ид. Энэ бол та нарын төлөө хугарсан миний бие. Миний дурсамжийн төлөө үүнийг үйлд гэж хэлсэн тэр зүйл юм.
- 25 Яг үүнчлэн бас аягатайг аваад, амссаныхаа дараа, Энэ аягатай бол миний цусан дахь шинэ гэрээ юм. Та нар уух бүртээ миний дурсамжийн төлөө үүнийг үйлд гэсэн.
- 26 Учир нь та нар энэ талхыг идэж бас энэ аягатайг уух бүртээ Эзэнийг ирэх хүртэл үхлийг нь тунхагладаг.
- 27 Тиймээс зохисгүйгээр энэ талхыг идэх мөн Эзэний аягатайг уух хэн боловч Эзэний бие ба цусанд буруутай болно.
- 28 Харин хүмүүн өөрийгөө шалгаг. Тэгээд ийнхүү талхнаас идэг бас тэрхүү аяганаас ууг.
- 29 Учир нь зохисгүйгээр идэж мөн уудаг нь Эзэний биеийг онцолж үзэлгүй, ялыг өөртөө идэж бас ууж буй хэрэг юм.
- 30 Үүнээс болоод та нарын дунд сул дорой бас өвчтэй хүн олон байгаа бөгөөд олон нь нойрсуулагдсан байна.
- 31 Учир нь хэрэв бид өөрсдийгөө шүүж үзвэл бид шүүгдэхгүй.
- 32 Харин бид шүүгдэх үедээ Эзэнээр сахилгажуулагддаг нь бид дэлхийтэй хамт яллагдахгүйн тулд юм.
- 33 Тиймээс ахан дүүс минь, та нар идэхээр хамтдаа цуглахдаа нэг нэгнийгээ хүлээ.
- 34 Мөн хэн нэгэн өлсөж байвал тэр нь гэртээ идэг. Энэ нь та нар ял руу цуглардаггүй байхын тулд юм. Тэгээд би очихоороо үлдсэнийг нь зохицуулна.
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.